Францын Байонне хотноо 84 настай нэгэн хөгшин эр нэгэн лалын сүмд гал тавихыг оролдож, түүнд саад хийсэн хоёр хүнийг буудсан хэрэг гарчээ. Сүмийн ажилтан болох нэг нь 74, нөгөө нь 78 настай хоёр хүнд шархтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Цагдаагийнхан гэмт этгээдийг сүмээс 16 км зайд байрлах түүний гэрээс хэдхэн цагийн дараа баривчилсан байна.
Марин Ле Пений хэт барууны үзэлтэй Үндэсний фронт намаас 2015 оны орон нутгийн сонгууль өрсөлдөж байсан Клауд Синке гэгч этгээд сүмийн дэргэд байсан машинд мөн гал тавьж амжсан байна.
Ле Пен энэ хэрэг түүний намын үнэт зүйлстэй харшилж байна хэмээн мэдэгдээд Клауд Синке Үндэсний намын гишүүн байхаа больсон гэж мэдээлжээ.
Хэрэг явдал болохоос хэдэн цагийн өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын эхээр лалын хэт даврагч үзэлтэй цагдаагийн алба хаагч дөрвөн хамтран зүтгэгчээ хутгалж, алсантай холбогдуулан лалын шашинт иргэдийг салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэхийг уриалсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
zunug uwdun chini yaaxna ene we