Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гаргийн орой мэдэгдэл хийх бодолтой байна гэж Le Figaro сонин эх сурвалжаа иш татан мэдээлсэн байна.
Францын төрийн тэргүүн огцрох өргөдлөө өгөөд байгаа тус улсын Ерөнхий сайд Себастьен Лекорню-д үүссэн улс төрийн хямралаас гарах асуудлаар улс төрийн намуудтай зөвшилцөхөд нь зориулж 48 цагийн хугацаа өгсөн юм. Энэ хугацаа дуусахад Макрон мэдэгдэл хийх ажээ.
Макрон мягмар гарагт Францын парламентын Сенатын дарга Жерар Ларше болон Үндэсний хурлын дарга Яэль Брон-Пиве нартай уулзсан нь парламентын доод танхим болох Үндэсний хурлыг тараах тухай мэдэгдэл хийж магадгүй болохыг харуулж байна гэж уг сонинд таамагласан байна. Францын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн дагуу парламентын доод танхимыг тараахын өмнө ийм зөвлөлдөөн хийдэг аж. Францын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг зарласны дараа сөрөг хүчний хүчтэй шүүмжлэлд өртсөн Лекорню огцрох өргөдлөө тус улсын төрийн тэргүүнд даваа гарагт өгсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )
Хөгшин чавганц даа алгадуулаад гэртээ сууж байхдаа таарсан этгээд байна лээл дээ уул нь.