Албан тушаалаасаа буух цаг нь болсон хэмээн дүгнэжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 10

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон улс төрийн удирдагчийн хувьд гүйцэтгэж чадах зүйлээ барсан тул албан тушаалаасаа буух цаг нь ирсэн гэж Швейцарын нэгэн сонины нийтлэлд дүгнэсэн байна.

“Хийж чадах юмгүй болсон ч албан тушаалтайгаа зууралдаад байдаг улстөрчид хамгийн аюултай байдаг. Өөрийгөө агуу удирдагч хэмээн харуулах гэсэн Макроны хэнээрхэл улс төрийн хувьд явцгүй болсон. Тэрээр задран унаж буй улсын аргаа барсан удирдагчтай улам төстэй болж байна” гэж тус сонин тэмдэглэжээ.

“Францчуудын дөнгөж 17% нь Макроныг дэмжиж байгаа бол 73% нь түүнийг огцроосой гэж хүсэж байна. Түүнийг дэмжих ёстой улс төрийн хамтран зүтгэгч нар нь хүртэл түүнээс зайгаа авах болжээ. Францын ерөнхий сайд асан Эдуар Филипп түүнийг эв найртай огцрохыг шаардаж байгаа бол мөн ерөнхий сайд, Макроны үүсгэн байгуулсан “Ренессанс” намын ерөнхий нарийн бичгийн дарга Габриэль Атталь Ерөнхийлөгчөө ойлгохоо больсон хэмээн мэдэгдэж байгаа юм” гэж сонин онцолсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(202.55.188.110) 2025 оны 10 сарын 11

Макрон зөвхөн хөгшин чавганцдаа л хэрэгтэй хүн болжээ.\nKkk. Жавтий хүртээх мешокоор уу?

0  |  0
макр(66.181.179.70) 2025 оны 10 сарын 11

Макрон зөвхөн хөгшин чавганцдаа л хэрэгтэй хүн болжээ.

2  |  0
Top