ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар сүүлийн гурван жилд анх удаа утсаар ярьжээ.
В.Путин Украины дайн нь өрнөдийн орнуудын бодлогын шууд үр дагавар хэмээн мэдэгдэж, Украины хямралыг цогцоор нь шийдэхийн тулд газар дээрх бодит байдалд тулгуурлан суурь шалтгааныг нь арилгах шаардлагатай гэж онцлон тэмдэглэжээ.
Талууд Иран, Израилын мөргөлдөөн, АНУ-ын зүгээс Иранд өгсөн цохилт зэрэг Ойрх Дорнодын нөхцөл байдлыг мөн хөндсөн байна. Путин, Макрон нар Ираны энхийн зорилгоор цөмийн технологи хөгжүүлэх эрхийг нь хүндэтгэх, Ираны зүгээс Цөмийн зэвсгийг үл дэлгэрэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Олон улсын атомын энергийн агентлагтай хамтран ажиллахын чухлыг онцолжээ. Тэд Ираныг тойрсон хямрал болон Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг дипломат арга замаар шийдвэрлэхийн төлөө байр сууриа илэрхийлэв.
Тус хоёр улсын ерөнхийлөгч нар ОХУ, Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын хувьд энх тайван, аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )