Макрон Путинтэй уулзсаныхаа дараа Улаан талбайд очив

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад уулзсан билээ.

Тэдний яриа хэлэлцээ таван цаг үргэлжилсэн байна. ОХУ, Францын Ерөнхийлөгч нар Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын улмаас Европт үүссэн хурцадмал байдал болон аюулгүй байдлын баталгааны сэдвүүдээр хэлэлцжээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтэй яриа хэлэлцээ хийснийхээ дараа Улаан талбайгаар зугаалжээ.

Түүнтэй хамт Францаас ОХУ-д суугаа Элчин сайд Пьер Леви болон тус улсын сэтгүүлчид, цэргийнхэн байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top