Ши Жиньпиний Европ дахь айлчлал эхлэв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 06

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн Францад хийж буй албан ёсны айлчлал эхэлжээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейентэй уулзах хөтөлбөртэй.

Хятадын тэргүүний Францад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж байна. Ши Жиньпин Францын тэргүүнтэй хоёр улсын харилцааны болон Хятад, Европын Холбооны харилцааны асуудлаас гадна олон улсын болон бүс нутгийн чанартай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн талууд Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах арга замыг эрэлхийлнэ гэж мэдэгдэлд онцолжээ.

“Бид Европт энх тайван, тогтвортой байдал эргэн ирнэ гэж найдаж байна. Бээжин мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн” гэж Ши Жиньпин “ Le Figaro ” хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Европ хийж буй айлчлалынхаа хүрээнд Хятадын тэргүүн Серби, Унгарт мөн айлчлах товтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.175) 2024 оны 05 сарын 06

хятадууд царайлаг болжээ

0  |  0
Close menu