Засгийн газрын 2019.04.10-ны хуралдаанаар Түрээсийн орон сууцыг түрээслэгчдэд өмчлүүлэх журмыг баталсан билээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулахдаа "Иргэдийн хүсэлтийн дагуу түрээслээд орон сууц ашиглаж байгаа иргэд тухайн түрээслэгч байгууллагадаа хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Үүний тулд тухайн байрны төлбөрийн 30 хувийг төлж, улмаар ипотекийн зээлд хамрагдах замаар өмчилж болно. Мөн төлбөрийн чадвартай бол тав хүртэлх жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж түрээсийн орон сууцны худалдан авч болно. Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Гэхдээ түрээсийн орон сууцны сангаас түрээсээр ашиглаж байгаа орон сууцнууд уг журамд харагдана" гэсэн юм.
Түрээсийн орон сууцанд ХУД-ийн 10 дугаар хороонд баригдаж буй “Буянт-Ухаа2” хорооллын 972 айлын орон сууцыг ашиглалтад хүлээж авахаар улсын комисс ажиллаж эхэлсэн талаар БХБЯ-наас мэдээллээ.
Мөн “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцны хэдэн хувийг худалдах болон түрээслэх, ТОСК болон НОСК-иар ашиглалтыг хариуцуулах зэрэг шийдвэрийг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Hn turees gesen bol tureesleech shuud yaj uridchilgaa uguud avdhiin ard tumen chin yaduu bn shdee tureesiin oron suuts gecheed zarah geed maltaad unahviidee