Х.Баделхан: Түрээсийн 1512 айлын орон сууцыг өмчилж болно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Засгийн газрын өнөөдрийн /2019.04.10/ хуралдаанаар Түрээсийн орон сууцыг түрээслэгчдэд өмчлүүлэх журмыг баталсан байна. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулахдаа "Иргэдийн хүсэлтийн дагуу түрээслээд орон сууц ашиглаж байгаа иргэд тухайн түрээслэгч байгууллагадаа хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Үүний тулд тухайн байрны төлбөрийн 30 хувийг төлж, улмаар ипотекийн зээлд хамрагдах замаар өмчилж болно. Мөн төлбөрийн чадвартай бол тав хүртэлх жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлж түрээсийн орон сууцны худалдан авч болно. Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Гэхдээ түрээсийн орон сууцны сангаас түрээсээр ашиглаж байгаа орон сууцнууд уг журамд харагдана" гэлээ.

БХБ-ын сайд Х.Баделханаас түрээсийн орон сууцны асуудлаар дараах тодруулгыг авсан юм.


-Урьдчилгаа төлбөрийг төлөх хугацааг зааж өгөх үү?

-Тухайн түрээслэгч байгууллагатайгаа тохирч болно. Тухайлбал, гурван жил, таван жилийн хугацаанд урьдчилгаагаа бүрдүүлснийхээ дараа ипотекийн зээлд хамрагдаж болно. ТОСК-оос байр түрээсэлсэн бол хүсэлтээ ТОСК-т гаргана.

-Хувьчлах боломжтой хэчнээн орон сууц байгаа вэ?

-ТОСК-д 1512 айлын орон сууц байгаа. Эдгээр орон сууцыг түрээслэгчид өмчилж авч болно.

-Өнөөдрийг хүртэл төлсөн түрээсийн төлбөрийг урьдчилгаанд тооцох уу?

-Өнөөдрийг хүртэл төлсөн төлбөрийг тооцохгүй.  Шинээр гэрээ байгуулна.

-“Буянт-Ухаа 2” хорооллын үлдэгдэл 972 айлыг түрээсээр ашиглах уу?

-“Буянт-Ухаа 2”-ыг түрээсийн орон сууц болгоё гэсэн журмыг ирэх долоо хоногоос Засгийн газарт оруулна.

-“Буянт-Ухаа 2” хорооллыг түрээслэгч худалдан авахыг хүсвэл мкв-ыг нь хэдэн төгрөгөөр үнэлэх вэ?

-Энэ хорооллыг Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээ барьж байгаа. Өртөг нь 1.4 сая төгрөг байгаа. Энэ өртгөөр тооцно.

-Бага орлоготой иргэд орон сууц түрээсэлж байгаа. Хэдий 30 хувиа бүрдүүлсэн ч банк зээл олгохгүй бол яах вэ?

-Өнгөрсөн жил ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон шийдвэрүүд гарч, эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой болсон. Гэхдээ хэрэгжихгүй байгаа зүйл бий. Дараагийн долоо хоногийн хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлнэ.

-Түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Одоохондоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх боломж байхгүй. Гаднын зээл, тусламжаар нэмэгдүүлэх боломжтой. Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина. Бид сонгуулиас өмнө ашиглалтад оруулж, түрээсийн байранд шилжүүлэх бодолтой байгаа. Мөн Солонгосын 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг түрээсийн орон сууцанд зарцуулна.

-Түрээсийн байр авах сонирхолтой хүмүүст ямар шалгуур тавих вэ?

-Түүнийг тусгай журмаар шийднэ. “Буянт-Ухаа 2”-ын орон сууцыг НОСК-д хариуцуулах бодолтой байгаа. Өмнөх журмаараа бүртгэх үү, шинээр журам боловсруулах уу гэдэг нь тухайн хорооллыг түрээслэх шийдвэр гарсны дараа тодорхой болно.

ШУУД ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн Далай (66.181.184.198) 2019 оны 04 сарын 29

5 жил түрээслэчихээд, дахиад 5 жил ЮУ ВЭ? Нарийндаа их асуудалтай байрууд. Хотоос хол ч агаар нь сайхан тулдаа тэтгэврийнхэн, группийнхэн тэгсгээд байна. Тэд нарт 1, 9 давхартаа л шахдаг. 9 давхар руу ус ирдэггүй, 1 давхар хүйтэн. Подвал усаар дүүрдэг, чийгтэй. Нар болон байгалийн гэрэл ч ордоггүй айлууд их, 1 давхар хэт нам дор, шалны паркет гэж хулдаас, пөмбийнө. Дээд, доод айлуудын бүх юм сонсогддог. Хужаа, хямд сантехникээр шийдчихсэн. Ипотек хаа сайгүй л байна. Ингэж ядарсан ардаа хуурахаа больцгоо!

5  |  0
Zochin(103.229.122.190) 2019 оны 04 сарын 29

Төр Засаг уг нь зорилтот бүлэг гэж их ярьдаг....уг нь тэдэндээ аль болох боломжийн саналууд тавина гэж анхнаасаа их л сайхан юм ярьж байсан. Гэтэл одоо эсрэг юм ярьж байна. Төр Засагтаа итгэх итгэл өдрөөс өдөрт алдагдаж байна.

3  |  0
Түрээслэгч (103.229.122.190) 2019 оны 04 сарын 29

Энэ байр маш муу чанартай баригдсан. Нар үзэх боломжгүй, байгалийн гэрэл ч муу тусдаг. Маш нам дор цонхтой, 1 давхрын айлууд ус хүйтэн, 9 давхруудад ус ирдэггүй, түрээсэнд голдуу 1, 9 давхруудаа өгсөн байдаг. Хятадын хамгийн хямдхан сантехник, хулдаасан паркет, дээд доод айлуудын бүх юм сонсогддог Бас маш хол, унаанд маш их мөнгө явдаг гээд хэлэх юм их бий шүү. Автобус муу явна. Ийм байруудаа олон жил түрээсэлчихээд дараа нь дахиад 5 жил энээ тэрээ, ийм асуудал байж болохгүй ээ. Төлбөрийн чадваргүй, ХБИ, тэтгэврийн хүмүүс их. Нэг дор тэгж их мөнгө өгч чадахгүй.

2  |  0
Irgen (59.153.84.70) 2019 оны 04 сарын 29

4 jil tvreec tulcun yadarcan irgedeecee daxiad 5 jil tvreeciin tulburuuruu uridchilgaagaa bvrdvvleed zeeld xamragd gj yaj xelj chadaj bnaa shulj xanaxgvi yumaa

12  |  1
Top