Х.Баделхан: Үндэсний цөөнхийн төлөөлөл бид холимог тогтолцоог дэмжихгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан “УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл мөн. Үндсэн хуулийн энэ заалт хөндөгдөөгүй гэж ойлголоо. Тэгэхээр манай аймгаас гурван гишүүн сонгогддог. 1924 онд гурван төлөөлөл сууж байсан. 2012 онд сонгуулийг холимог тогтолцоогоор явахад хоёр гишүүн сонгогдож байсан. Өөрөөр хэлбэл, үндэсний цөөнхийн төлөөлөл бид холимог тогтолцоог дэмжихгүй. Үүнийг журмын хуулиар зохицуулах боломжтой юу” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Бид үндсэн хууль баталсан цагаас бүх хуулиудад баян-Өлгий аймгийн төлөөллийг оруулах зарчмыг баримталж ирсэн. Хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгууль явуулахад казах иргэдийн төлөөлөл багасна гэсэн зүйл байхгүй. 2024 онд Баян-Өлгий аймагт хоёр мандаттай байна. Дээр нь намын жагсаалтаар нэрс орж ирэхэд 3-4 гишүүн сонгогдох магадлал бий. Манай улс эд хөрөнгө, гарал угсаа, яс үндсээр нь ялгаварлахгүй гэдэг зарчимтай харшлахгүй. Холимог тогтолцоо нь санал хаягддаггүй. Харин намын нэрээр олон түмний хүсээгүй хүмүүс орж ирдэг гэдэг шүүмжлэл байдаг. Тиймээс жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө” гэж тайлбарлав.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Диваажин(202.126.88.201) 2019 оны 11 сарын 18

ЗАМААРАА ЗОНООЧ ДЭЭ БАДЕЛХАН МИНЬ.МОНГОЛД ХОЁРХОН УНДЭСТЭН БИЙ.ЧИ ГЭЖ ТЭНЭГ ХААНААС ХЭНИЙГ ЦООНХИ БОЛГООЛД ГАРГААД ИРСЭН БЭ? ОДОО БАЯН-ОЛГИЙЧУУД ЛАВ ЧАМАЙГ СОНГОХГУЙ.БИД ЧАМААС ЗАЛХАЖ ГУЙЦЛЭЭ..БАДЕЛХАН МИНЬ 2020 ОНЫ СОНГУУЛЬ ЧАМГУЙГЭЭР БОЛООСОЙ.

0  |  0
zochin(73.51.245.247) 2019 оны 11 сарын 14

kazakstandaa ochood amydar

0  |  0
Mongol hun(66.181.161.93) 2019 оны 11 сарын 14

Ulgiid ochihoor taarsan kazaakuud mongoloor yarihgui kazakaar orsoor yarin gehiin bid hinii nutagt bna

0  |  0
m(202.55.191.130) 2019 оны 11 сарын 14

bvv dabaraa ta nar...

1  |  0
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Нямдорж(202.126.89.70) 2019 оны 11 сарын 14

Муу казак битгий давар

2  |  0
Top