Монгол Улс цаазын ялгүй гэдгээ Үндсэн хуулиар тамгална

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улс төрийн намууд санал нэгдээд байгаа.

Энэ хүрээнд парламентын гишүүд тойрогтоо ажиллаж, олон нийтийн санаа бодлыг тандан судалж байна. Иргэдтэй хийх уулзалт, судалгаа дууссаны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулахаар төлөвлөжээ. 

Одоогоор хуулийн төсөл бүрэн боловсруулагдаж болоогүй ч таван асуудлаар олон нийтийн санаа бодлыг тандан судлахаар болоод байгаа. Үүний нэг нь цаазын ял юм. Монгол Улс нь иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд нэгдэн орж, цаазар авах ялыг халах үүргийг олон улсын өмнө хүлээсэн билээ.

Монгол Улс эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг хассанаас хойш хүнд гэмт хэргийн тоо 30 гаруй хувиар буурсан байгаа нь цаазын ял байснаар онц хүнд гэмт хэрэг ихэсдэг хэмээх үндэслэлийг үгүйсгэж байна.

Цаазаар авах ялыг халах нь Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг. Энэ ял нь Үндсэн хуулийн суурь үнэт зүйл болох хүний эрхэм чанар, амьд явах эрх, эрүү шүүлт, хүнлэг хэрцгий дормж хандлагаас ангид байх эрхийг тус тус ноцтой зөрчдөг байна.

Завхан аймгийн харьяат н.Эрдэнэ-Очирын хэрэг цаазын ялыг эсэргүүцэх хамгийн том жишээ болдог байна. н.Эрдэнэ-Очир гэх иргэн зургаан жил, найман сарын хугацаанд хоригдож, гурван удаа цаазын ял сонссон ч сүүлд гэм буруугүй нь тогтоогджээ.

Олон улсыг донсолгосон нэгэн жишээ гэвэл АНУ-д 1994-2000 оны хооронд 61 хүнийг цаазалсны дараа гэм буруугүй нь тогтоогдож байжээ.

Цаазын ялгүй улсын давуу тал:

 

  1. Төр өөрөө хүний аминд хүрэхгүй байх
     
  2. Гэм буруугүй хүнийг төр хэлмэгдүүлэхгүй байх
     
  3. Улс төрийн зорилгоор ашиглах боломжгүй болох
     

2021 оны байдлаар цаазын ялыг хэрэглэхгүй 108 орон, зөвхөн цэрэг дайны гэх мэт онцгой нөхцөлд цаазын ялыг хэрэглэх заалттай 8, практикт хэрэглэдэггүй 28, нийт 144 оронд цаазын ялыг хэрэглэхгүй байна.  

Монгол Улсын 2015 онд батлагдаж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг халсан. Цаашилбал, гадаадын улс оронд цаазаар авах ялын заалттай гэмт хэрэгтнийг шилжүүлж өгөхгүй байхаар хуульчилсан байна. Иймд уг асуудлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзэн, ийнхүү олон нийтийн санаа бодлыг тандан судалгаанд багтаажээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.47) 2022 оны 06 сарын 25

Алдаа гардаг байхыг үгүйсгэхгүй шүү

0  |  0
Энэ буруу(150.129.141.122) 2022 оны 06 сарын 25

Шудрага шүүхтэй бол мэдээж гэм буруугүй хүнийг юу гэж цаазлах вэ дээ шүүхээ авилгал хээл хахуулаас салгаа, төр хүний аминд хүрэхгүй байх гэсэн нь утагагүй логик эх орноосоо урвах ард иргэдээ хомроголон устгах үйл ажиллагаа явуулсан бол цаазын ял байх л ёстой, улс төрийн зорилгоор ашиглах боломжгүй болгох гэнэ. Тэгээд улс төрчид цаазын ялгүй гээд л юу дуртайгаа хийж байх болж байна уу энэ буруу. УИХ-д тангараг худлаа өргөсөн болчихоод эх орныхоо газар нутаг эд баялагыг зарж байгааг намаараа нийлж хаацайлж хамгаалж байгаа нэг хэлбэр л дээ. Төрийн албанд орогсд нийтээр намын гишүүнчлэлгүй болгоё

0  |  0
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 25

Цаазын ялыг сэргээхгүй бол үндсэн хуулиар оролдох хэрэггүй уг нь цаазын ялыг халахдаа уг ялыг бүх насаар нь гэж өөрчлөх ёстой.

0  |  0
Зочин(103.212.118.243) 2022 оны 06 сарын 24

Хүн алсан, эх орноо худалдсан_ улсаас урвасан хүмүүс ийм юм гаргасан, одоо залгамжлагчид нь баталгаажуулахаар шийдэж дээ, захиалга даалгавары\n нь ч юм болов уу?

1  |  0
Мсёэ(192.82.75.120) 2022 оны 06 сарын 24

Зөв дэмжиж байна

0  |  0
Top