В.Путин ОХУ-ыг 2036 он хүртэл удирдах боломж нээгдэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар явуулсан бүх нийтийн санал асуулгын дүн Оросын иргэдийн дийлэнх олонх эрх баригчид ажлаа илүү сайн хийх бололцоотой гэдэгт итгэж буйг харуулж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

ЗСБНХУ задарснаас хойш түүхийн хэмжүүрээр тун бага хугацаа өнгөрсөн. Орчин үеийн Орос орон, тэр дундаа улс төрийн тогтолцоо нь бүрэлдэн бий болох шатандаа явж байна гэж Путин онцолжээ. Тэрбээр бүх түвшний удирдлагуудыг ард түмнээс олгосон итгэлийн даахын тулд чармайж ажиллахыг уриалсан байна.

ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх бүх нийтийн санал асуулга зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1-ний хооронд болсон. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр, ирц 67.97 хувьд хүрчээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 77.92 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө саналаа өгсөн бол 21.27 хувь эсрэг санал өгчээ. Ингэснээр, Ю.Путин ОХУ-ыг 2036 он хүртэл удирдах боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(202.9.46.89) 2020 оны 07 сарын 04

Энэ хүн шиг удирдагч бол олон жи л байх нь сайн

1  |  1
Top