В.Путины тав дахь удаагийн бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 07

Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Түүний тав дахь удаагийн бүрэн эрх зургаан жил үргэлжилнэ.

В.Путин тангараг өргөсний дараа ард түмэндээ хандаж, үг хэлэв. Тэрбээр түнш орнуудын хамтаар олон туйлт дэлхийн хэв журам, эрх тэгш, нэгдмэл аюулгүй байдлын системийг цогцлоох чиглэлд үргэлжлүүлэн ажиллана гээд Оросыг найдвартай, шударга түнш гэж үздэг бүхий л улс оронтой найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд нээлттэй байна гэж мэдэгдэв.

В.Путин Оросын төрийн тэргүүний албан тушаалд тав дахь удаагаа сонгогдсон билээ. ОХУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон. Эхний зургаан жилийн бүрэн эрхээ 2012 оноос хэрэгжүүлсэн бол хоёр дахь бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа 2018 онд эхэлж, 2024 онд дуусгавар болсон. 2020 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар, тэрбээр тав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ нээсэн. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин 87.28 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. В.Путин тав дахь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2030 оны тавдугаар сарын 7-ныг хүртэл хашихаар боллоо.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.30) 2024 оны 05 сарын 08

Мундаг

0  |  0
7(66.181.160.83) 2024 оны 05 сарын 08

Ховор хүн

0  |  0
Jinhene eh oronch hv(202.55.191.130) 2024 оны 05 сарын 08

Uls oronoo jihene hugjuulij eh oronoo aguu bolgoj baigaa hvn dee. iim udirdagch delhiid hovor shuu..

3  |  0
q(202.9.40.180) 2024 оны 05 сарын 07

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

0  |  0
Зангараг(59.153.115.249) 2024 оны 05 сарын 08

Тэр 6 жилдээ үхчихгүй л бол......\n

0  |  2
Top