ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн амралтын өдрүүдэд Крым, Донбасст ажлын айлчлал хийжээ.
Бямба гарагт Крым Оростой нэгдсэний 9 жилийн ойн хүрээнд тэрбээр Севастополь хотод очин, "Херсонес Таврический" түүх, археологийн паркийн төслийн ажилтай танилцсан байна. Ням гарагт В.Путин нисдэг тэргээр Мариуаполь хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр хотын хэд хэдэн дүүргээр орж, сэргээн босголтын ажлын явцтай танилцан, хотын оршин суугчийн гэрт зочилсон байна. Мөн Донын Ростовт цэргийн тусгай ажиллагааны командлалын цэгт зөвлөгөөн хийжээ.
В.Путин Крымийн хойгт 2020 оны долоодугаар сард очиж байжээ. Тухайн үед тэр Керчи хотын “Залив” хөлөг онгоцны үйлдвэрт Оросын Тэнгисийн цэргийн флотод нийлүүлэгдэх хөлөг онгоцны үйлдвэрлэлийг нээх ёслолын ажиллагаанд оролцож байжээ. 2022 оны хоёрдугаар сард В.Путин алан хядах ажиллагааны дараа Крымийн гүүрийг сэргээн засварлах ажилтай танилцаж байсан юм.
Мариуполь хотод Кремлийн тэргүүн сэргээн босголтын ажилтай танилцаж, хотын оршин суугчидтай уулзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Путлер бишээ,двойник нь.путлер бункертээ хорогдоод,гадуур гарар зориг нь хүрэхгүй.путлерийн дэглэм нурж унах нь тодорхой,зөвхөн цаг хугацааны л асуудал болсон.манай путлераугаачууд,орос ялначуудыг гомдооёо.та нарын шүтээн чинь бүрмөсөн ялагдаад,газрын хөрснөөс арчигдах замдаа орсон.зөвхөн хэд 3-н жилийн л хугацаа орно.тэгээд ч та нар өөрсдөө нүдээрээ харах болно.гашуудаж баахан уйлна биз.