Өнгөрсөн долоо хоногийн баасан /2022..06.17/ гарагт УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулсан. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд гишүүд тойрогтоо ажилласан. Тэд иргэд, сонгогчдодоо Үндсэн хуульд оруулж байгаа хэд, хэдэн өөрчлөлтийг танилцуулж, санал бодлыг нь сонссон.
Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнгөрсөн өдрүүдэд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчтойгоо уулзлаа. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан, бямба /2022.06.26, 27/ гарагт Сүхбаатар дүүргийн 9, 15, 19, 24 дүгээр хорооны иргэдтэй уулзсан юм.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ж.Сүхбаатар гишүүн өнгөрсөн баасан /2022.06.26/ гарагт сонгогдсон дүүргийнхээ 9 дүгээр хорооны сонгогчидтойгоо уулзсан. Уулзалтаар тэдний санал, бодлыг сонсож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг танилцуулж, саналыг нь сонссон. Түүнчлэн зарим иргэдийн саналыг бичгээр авсан юм.
Энэ үеэр иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаас гадна дараах хэд, хэдэн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, ажиллахыг хүсэж байлаа.
Үүнд:
1. Дахин төлөвлөлтийн асуудал жил бүр яригдаад удаашраад ажил хэрэг болохгүй байна.
2. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгдөг болох.
3. Хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг хэрнээ яагаад нойл сордог болгож болдоггүй юм бэ?
4. Дахин төлөвлөлтөөр иргэдийн газрыг худалдаж авахдаа хямд үнээр авмааргүй байна.
Харин Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэд манай улсад хариуцлагагүйн зуд нүүрлээд байгааг сануулсан юм. Үүнээс гадна, хил гаалийн асуудал, цахилгаан эрчим хүчний хараат байдлын асуудал тулгамдаж байгааг ч тодотгов. Мөн үнийн хөөрөгдөл, хүнсний аюулгүй байдлын асуудал хэцүүдлээ. Хүнсний бүтээгдэхүүний хувьд импортоос хараат байгааг болиулах, ялын бодлогыг чангатгах хэрэгтэйг ч дайлаа.
Дээрх хэдэн асуудлаас гадна жирийн иргэдийг шийтгээд байдаг, албан тушаалтнуудаа шийтгэж чаддаггүй, хөдөө аж ахуйн үйлдвэрүүдийг орон нутагт хөгжүүлмээр байна. Арьс, шир боловсруулагдалгүй хаягдаж байна гэв. Дээр нь багшаар улсад 43 жил ажиллаад, гэртээ байгаа хүмүүстэй адилхан 500 мянган төгрөгний тэтгэвэр авч байна. Шударга ёс хаана байна хэмээн шүүмжлэх иргэд ч байсан юм.
Тэгвэл дус дүүргийн 19, 24 дүгээр хорооны иргэд ч хэд хэдэн санал, шүүмжлэлийг хэлж байсан юм.
Үүнд:
1. Юмны үнэ өдөр хоногоор нэмэгдэж байна.
2. Хүнсний аюулгүй байдлын асуудал хүндэрлээ. Махны аюулгүй байдал, үйлдвэрийн асуудлаар хуулиар стандарт тогтоох.
3. Машины зогсоол байхгүй байж, машин ачаад байгаа талаар.
4. Архидан согтууралт хавтгайрлаа.
5. Бүх албан байгууллагуудад ажилтнуудынхаа хүүхдүүдийг цэцэрлэг, яслиар хангах үүрэг чиглэл өгч ажиллавал, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал шийдэгдэнэ.
6.800 гаруй хуулиас 10-ыг нь ч иргэд мэдэхгүй байна. Хуулийг иргэдэд сурталчлах, таниулах тал дээр анхаарах.
7. Хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа албан хаагчдад яаж хариуцлага хүлээлгэх.
8. Олон жил амьдарсан газраа Дүүргийн газрын албаар баталгаажуулж чадахгүй байгаа талаар хөндөж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхөөн жүжиг тавиад тэнгэрийн амлалт өгөөд л