БХБ-ын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминтай салбарын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Уулзалтын үеэр сайд Х.Баделхан Засгийн газраас барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлж, “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг тэмдэглэсэн байна. Ингэхдээ төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэх талаар талууд харилцан тохиролцжээ.
Мөн Хятад Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Нийслэлийн Ногоон нуур орчимд баригдах “1008 айлын орон сууцны хороолол төсөл”-ийн талаар талууд найрсгаар санал солилцож төсөл хэрэгжүүлэх баримт бичгийг Хятадын холбогдох байгууллагатай энэ оны долоодугаар сард багтаан байгуулахаар тогтов.
Цаашид хоёр талын уулзалтаар хэлэлцсэн асуудлаар ойр ойрхон мэдээлэл солилцож ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
1008 айлын орон сууцны хороолол төсөл”энэнд нь хужаа нар суух юмуу