Х.Баделхан: Түрээсийн орон сууцыг өмчилж авч болно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Засгийн газрын өнөөдрийн /2019.04.10/ хуралдаанаар Түрээсийн орон сууц өмчлүүлэх журмыг баталсан байна. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулахдаа "Орон сууц түрээслэгч иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Үүний тулд урьдчилгаа 30 хувийг төлснөөр ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн тав хүртэлх жилийн дотор түрээсийн орон сууцны төлбөрийг төлөх зарчимаар худалдан авч болно. Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг тооцохгүй" гэлээ.
 

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top