“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Засгийн газрын өнөөдрийн /2019.06.05/ хуралдаанаар шинээр ашиглалтад орж буй 1542 айлын орон сууцыг түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглах шийдвэр гаргасан байна. Үүнээс Улаанбаатар хотод 972 айлын “Буянт-Ухаа 2” хорооллыг түрээслүүлэх бол орон нутагт Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймгуудад 570 айлын орон сууцыг түрээслүүлэх юм байна.

Эдгээр орон сууцыг Хөгжлийн банкны 110 тэрбум төгрөгийн зээлээр барьсан учраас таван жилийн хугацаанд төлбөрийг барагдуулах нөхцөлтэйгөөр орон нутгийн захиргаанд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлсэн байна. Иймд “Буянт-Ухаа 2” хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци шийдэх ба иргэд Түрээсийн орон сууцыг өмчлөх журмын хүрээнд өмчилж авах боломжтой аж.

Дашрамд дурдахад, “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг 75 тэрбум төгрөгөөр барьсан ба нэг метр кв талбай нь 1 сая 460 мянган төгрөгөөр босчээ.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧЛӨХ ЖУРАМ

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aynagvl(66.181.160.19) 2025 оны 03 сарын 13

Xaana yaj bvrtgvvlex be xariult awii utas bnu

1  |  0
Буянхишиг(202.126.88.219) 2025 оны 03 сарын 13

Ямар журамтай вэ

1  |  0
Батцэцэг(202.131.234.42) 2025 оны 03 сарын 13

Хаана хэзээ ямар материалаар бүрдүүлэх вэ

1  |  0
Батцэцэг(202.131.234.42) 2025 оны 03 сарын 13

Хаана хэзээ ямар материалаар бүрдүүлэх вэ

1  |  0
Zaya(122.201.26.13) 2025 оны 03 сарын 13

Хаана очиж ямар материал бүрдүүлэх вэ тодорхой хэлж өгнө үү баярлалаа

1  |  0
Bayarchimeg(202.126.89.122) 2025 оны 03 сарын 13

Tetgeveriin hogshchuuld tureesluuleh tureesiin bair bga yu ymar material burduuleh ve dandaa omchloh gd bhiin

1  |  0
Отгоо(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

ymar matiral burduuleh we hezeenees burtgel ni ehleh we

1  |  0
Отгоо(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

ymar matiral burduuleh we hezeenees burtgel ni ehleh we

1  |  0
Отгоо(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

ymar matiral burduuleh we hezeenees burtgel ni ehleh we

1  |  0
Отгоо(66.181.161.43) 2025 оны 03 сарын 13

ymar matiral burduuleh we hezeenees burtgel ni ehleh we

1  |  0
nara(66.181.161.100) 2025 оны 03 сарын 13

Ymar matiral bvrdvvleh we todorhoi medeelel ogooch

1  |  0
chantsaldulam(66.181.161.109) 2025 оны 03 сарын 13

materialaa yaj uguh ve haana burtguuleh ve

1  |  0
Irgen(66.181.161.75) 2025 оны 03 сарын 13

Matriala yaj bvrdvleh we

1  |  0
zochin(202.9.42.212) 2025 оны 03 сарын 13

odoo tureeslej bga ailuudaa omchloh helbert ni hurdan shiidej ogoochoo omchloh shiidver batlagdlaa l geed bdag heregjij bga yum algaa TOSK deer ochihoor batlagdaagui bga shineer geree hiigdej ehleh boloogui gehiin

1  |  0
Отгонсүрэн(66.181.177.137) 2025 оны 03 сарын 13

Буянт-Ухаа 2 чинь м2 1,400,000 юм бол мэлээн сайн чанартай байр болсон байхнээ. Ямар ч цутгамал материал үсрээл өндөртөө 800,000-аар босно. Иргэдийг барилга мэдэхгүйгээр нь битгий ингэж бөөрөлхөж бай л даа

10  |  0
Close menu