-Зөрчил илэрсэн хоёр ресторан гялгар уутанд хөлдөөсөн хоолоо халаагаад таваглаж байгаа харагдав-
Cолонгос хоолны ресторанаас 10-20 мянган төгрөгөөр хөлдөөсөн хоол авч иддэг гэвэл итгэх үү? Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын хийсэн шалгалтаар дээр тавьсан асуултын хариу тун базаахгүй гарчээ. Солонгос нэртэй, чамин хаягтай, элдэв төрлийн амтлагч үнэртсэн энэ газарт үйлчилгээний стандарт хангагдаагүй гэж мэргэжлийн хяналтынхан дүгнээд байна. Биднийг Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах “Ким Ду Хан” Солонгос хоолны ресторанд очиход цайны цаг таарч, хөл хөдөлгөөн ихтэй байв. Тун удахгүй Олон улсын хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан НМХГ гэнэтийн үзлэг, шалгалт явуулж тус рестораны эрсдлийн төвшинг тогтоосон юм.
“Ким Ду Хан” хэмээх энэхүү ресторан Улаанбаатар хотод хоёр ч салбартай ажээ. Солонгос улсын иргэний хариуцан ажиллуулдаг энэхүү газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил орчим болж байгаа гэнэ.
Үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй ихтэй тус газар албаны хүмүүсийн хийсэн шалгалтаар технологийн урсгал буруу, нийтийн орон сууцанд үйлчилгээ явуулсан, ажилчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ашиглаж байсан, хоолыг дахин боловсруулалтад оруулж, халаах байдлаар үйлчлүүлэгчдэд өгч байсан, хувийн ариун цэврийн бүртгэл, хөтлөлт хийгдээгүй, хоолноос дээж аваагүй, угаасан аяга, тавагаа хоолны үлдэгдэлтэй цуг байрлуулсан зэрэг олон төрлийн зөрчилтэй нь тогтоогдсон бөгөөд “Өндөр эрсдэлтэй” гэх үнэлгээ аваад байна.
Нэгэнт стандартын дагуу үйл ажиллгаа явуулаагүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээх, эсвэл хялбаршуулсан байдлаар шийдвэрлэх арга хэмжээг авахаар болсон юм. Харин “Ким Ду Хан” рестораны ажилчид зөрчил гарсан даруйд удирдлагууддаа мэдэгддэг, Мэргэжлийн хяналтын шалгалтад сар бүр хамрагддаг тухай учирлаж байв. “Мэргэжлийн хяналтынхан сар бүр хяналт шалгалт хийдэг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани учир зөрчил гарсан даруйд дээш мэдэгддэг. Зөрчлөө арилгах гэж хичээж байгаа. Саяын шалгалтаар манайх 3,000,000 төгрөгөөр торгуулаад байна. Нарийн зүйлсийг бид сайн мэдэхгүй” гэж “Ким Ду Хан” рестораны зохион байгуулагч нь ярилаа.
Үүний дараа бид Чингэлтэй дүүргийн II хороо, Сөүлийн гудамжинд байрлах “Арису” рестораныг зорив. Хотын төвд байрлах уг ресторанд ч өмнөх ресторантай адил зөрчил дутагдал илэрсэн юм.
Тус хоолны газар мөн л өндөр эрсдэлтэй гэх үнэлгээг авсан бөгөөд шалгалтын дүнд технологийн урсгал буруу, ариун цэврийн өрөөгөөр дамжиж агуулах руу ордог, агуулахад их хэмжээний хөлдөөсөн шөл гарал үүсэл болон, он сарын тэмдэглэгээгүй хадгалагдаж байсан, ариун цэврийн хувьд шаардлага хангаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөө шаардлага хангаагүй, хоолноос дээж аваагүй, ахуйн зориулалттай сэнсээр хоол хөргөдөг, хоол амтлагч бүтээгдэхүүнүүд хаяг, шошгын зөрчилтэй зэрэг зөрчлүүд илэрсэн юм. Чамин нэртэй энэ ресторан мөн л Солонгос эзэнтэй, үйл ажиллагаа явуулаад удаагүй хагас жил л болж байгаа аж. Рестораны ажилчдын учирлаж байгаа нь удирдлагууддаа хэлнэ гэсэн танил үг байв. “Манайх нээгдээд удаагүй. Үйлчлүүлэгч багатай учир хааж байгаа тухайгаа түрээслэгч байгууллагадаа мэдэгдлээ хүргүүлчихсэн байгаа. Тийм учраас анхаарал суларсан байж магадгүй. Удирдлагууддаа энэ тухай дамжуулна” гэж “Арису” рестораны орчуулагч, менежер н.Минжин ярьсан юм.
Бидний очсон хоёр ресторанд нэг ижил дүр зураг угтсан. Яс болон тойгны шөлийг гялгар уутанд хийн хөлдөөгчинд хадгалж байв. Гэвч ямар нэгэн тэмдэглэгээгүй байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Хүнсэнд гялгар уут хэрэглэхийг хориглосон байтал шөлөө халуунаар нь энэхүү уутанд савладаг гэх. Мөн тахиа болон гахайн махан хоолыг ч хөлдөөсөн байх бөгөөд ширмэн тавган дээр аягалаад ил гал дээр халааж байгаа харагдав. Нийслэлээс хийсэн нийт хяналт, шалгалтын нэгдсэн дүн ирэх зургаадугаар сарын 4-ны өдөр гарна.
Зөвхөн нэгхэн дүүргийн хоёр ресторанд гэнэтийн шалгалт хийхэд дүр зураг ийм байлаа. Нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж байгаа газруудад тогтоосон тодорхой журам гэж бий. Иргэд хоолны газар ормогцоо захиалгаа өгнө, харин тодорхой хугацааны дараа шинээр бэлтгэсэн хоол үйлчлүүлэгчид хүрч байх учиртай. Гэтэл эдгээр газрууд хэн, хэзээ, хаана боловсруулсан болох нь тодорхойгүй хөлдөөсөн хоолоо халаан иргэдэд үйлчилж байсан нь харамсалтай. Хоолыг хийсэн даруйдаа хөлдөөх нь чанар алдагдахгүй байх нэг төрлийн арга мөн. Гэвч гэсгээх арга технологи алдагдсан тохиолдолд өвчин үүсгэгч нян үржих таатай нөхцөл байдлыг бий болгоно. Энэ мэт шалтгаанаас болж гаднын стандартыг нутагшуулсан гэх түргэн хоолны газруудын хоолноос ч иргэд хордсон гашуун сургамж хуучраагүй байна.
Хэдийгээр Улаанбаатар хотын өнцөг булан бүрт байрлах эдгээр газруудад удаа дараа шалгалт хийж, заримыг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг ч гарч буй зөрчил буурахгүй л байна. Тэнд ажиллаж байгаа ажиллагсад удирдлагууддаа мэдэгдье гэдэг ч ам тагласан төдий энэ үг алдаагаа засах ажил хэрэг болдоггүй нь харамсалтай.
ХООЛНЫ ХОРДЛОГО ҮҮСЭЖ БОЛОХ НӨХЦӨЛ ОЛНООР ИЛЭРЧ БАЙНА
Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын Улсын байцаагч Ч.Батцэцэг:
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан 014 тоот урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр” болох гэж буйтай холбогдуулан урьдчилсан сэргийлэх хяналт, шалгалтыг бүх дүүргүүдэд хийж байна. Өнөөдөр Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн Солонгос хоолны газруудад гэнэтийн шалгалт хийж байна. Ерөнхийдөө эдгээр хоолны газруудад технологийн урсгал алдагдсан зөрчил маш ихээр гарч байна. Ариун цэвэр тал дээр анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгаагийн нэг нь угаасан аяга тавгаа хоолны хог хаягдалтай нэг дор байрлуулах, хогийн сав ямар нэгэн хаалтгүй байх, бэлэн болсон хоол хүнсийг дахин боловсруулж үйлчлүүлэгчдэд өгөх, тахианы махыг тасалгааны температурт гэсгээх зэрэг хордлого үүсэж болохуйц нөхцөл байдал олноор илэрлээ. Мөн хэзээ, хаана, яаж бэлтгэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэж байгаа зэрэг эрсдэлт үйлдлүүд илэрсэн учраас эдгээр байгууллагуудад Зөрчлийн тухай болон, Эрүүл ахуйн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авна. Зөрчил болгон хуулийн заалттай учраас багцалж байгаад ямар арга хэмжээ авахаа шийдвэрлэнэ.
Энэ талаарх гэрэл зургийн сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл ( 17 )
niix svrtei solongos xool xyatad xool yarixaa bolimoor ym zawaan yumiig idlee geed yu uutchlugddug yum uwchin l awdag bzdee
Muusai umhii solongoschuudiig und oruulj elchingiin gadaa zogsohoo bolioch ene hayahdal hor bolson hooliin ch buu id buur hoolnii gazaruudiin haah heregtei nutagt ni ochij bool bno hamag munguu tushaan hayagdal hooliin idej hordon yu beee solongoschuudiig huuj garagah heregtei
Xitad xoolnii gazaraacyahhuu
solongostoo bol solongos guanznuud adilhan muu ih muu zavaan ch gej jigteihen ugaasaa iim l humuus. ailiin avgai nar n 1 hiisen hooloo huuhduuddee barag sar iduuleh shahna
Orj idehgui l bai l daa, yamar ta nariig albadsan bish durtaidaa orj, undur une tulj, hog shavhruu idcheed hordood uhchih geed baidgiin. Ayandaa mongolchuud orohgui bol zah zeeliin jamaaraa haagdana
Хяналт тавьдаг газруудын анхааралд: Зарим солонгос ресторанууд /Бөхийн өргөөний ойролцоох 2-ч солонгос ресторан/ хүний идсэн хоолны шавхруунуудыг нийлүүлээд өгч бсан шүү. Ард кино театрын хажууд байрладаг жижиг хятад хоолны газар бас идээд орхисон хоолнуудыг нийлүүлээд шараад хайраад өгч байсныг зөөгчид нь хэлсэн боловч бас л хэвээрээ байгаа бололтой. Үе үе хяналт тавих л хэрэгтэй бна. Түүгээр ч зогсолхгүй ариун цэврийн өрөө гэж цэвэрлэгээ хийдэггүй, дээрээс нь а/ц-ийн цаас ч тавьдаггүй,3,4-р хорооллын солонгос рестораны эзэн нь жорлонд цаасгүйг хэлэхэд өрөөнөөсөө цаас ураад өгч бсан.
Mongol hvnii hiij chadah ajliig gadaadiinhnaar hiilgej bolohgvi!!!!Tegj baij l mongol hvn ajiltai orlogotoi baina.Odoo bol bvh ajliin bairiig gadaadiinhand ugchihuud mongol hvnd hiih ajil baihgvi bolood baih shig!!
Mongol hvnii hiij chadah ajliig gadaadiinhnaar hiilgej bolohgvi!!!!Tegj baij l mongol hvn ajiltai orlogotoi baina.Odoo bol bvh ajliin bairiig gadaadiinhand ugchihuud mongol hvnd hiih ajil baihgvi bolood baih shig!!
MONGOLCHUUDAA ULSUJ UKHEKH GEJ BAYGAA BISH , KHARIAD SAYKHAN GURILTAY SHULUU KHIIJ IDETSGEE
солонгос найзаа дагуулаад со ресторанд ороод хоол захилтал со найз маань энэ хаанахын хоол вэ гэж асууж байх юм юу гэж байгаа юм энэ танай со үндэстний хоол гэтэл за битгий тоглоод байлдаа манай со д ийм хоолнууд ер байхгүй яахав нэр нь л бна бусад нь шал худлаа хоол бна гэж байх юм
Энэ олон хятад,солонгос хоолны газруудыг шалгаж хааж цэгцэлбэл таарна. Үүрэг даалгавар өгөөд хэдэн төгрөгөөр торгодог эргээд л энэ үйлдлээ давтана.
Бид нар бууз баншаа хийж хөлдөөчихөөд жигнээд иддэг биз дээ. Лаларууд их юм илрүүлж шалгаж дээ