Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас өчигдөр /2019.05.30/ солонгос хоолны газруудад гэнэтийн шалгалт хийлээ. Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах “Ким Ду Хан” Солонгос хоолны ресторанд очиход цайны цаг таарч, хөл хөдөлгөөн ихтэй байв. Тун удахгүй Олон улсын хүүхдийн баяр болох гэж буйтай холбогдуулан НМХГ гэнэтийн үзлэг, шалгалт явуулж тус рестораны эрсдлийн төвшинг тогтоосон юм.
Эхлээд очсон “Ким Ду Хан” ресторан Улаанбаатар хотод хоёр ч салбартай ажээ. Солонгос улсын иргэний хариуцан ажиллуулдаг энэхүү газар үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр жил орчим болж байгаа гэнэ. Үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй ихтэй тус газар албаны хүмүүсийн хийсэн шалгалтаар технологийн урсгал буруу, нийтийн орон сууцанд үйлчилгээ явуулсан, ажилчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ашиглаж байсан, хоолыг дахин боловсруулалтад оруулж, халаах байдлаар үйлчлүүлэгчдэд өгч байсан, хувийн ариун цэврийн бүртгэл, хөтлөлт хийгдээгүй, хоолноос дээж аваагүй, угаасан аяга, тавагаа хоолны үлдэгдэлтэй цуг байрлуулсан зэрэг олон төрлийн зөрчилтэй нь тогтоогдсон бөгөөд “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэжээ. Дэлгэрэнгүй сурвалжлагыг ЭНД ДАРЖ уншина уу!
Сэтгэгдэл ( 2 )
Harin ch gaigui solongos hoolnii gazar bn
харин ч зарим хоолны газрыг бодоход гайгүй юм биш үү