Өнгөрөгч оны аравдугаар сард Баянгол дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Монгол маамуу” цэцэрлэгийн багш нэг ой 10 сартай хүүхдийг бүсэлхийнээс нь доош халуун усаар түлсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Тус цэцэрлэгийн багш Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэх эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Улмаар уг хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 11:00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Санаатай түлээгүй байх,төр засагт гарсан луйварчдын хэргийн дэргэд чухамдаа юу ч бишшүүдээ.