Энэ сарын 21-ний даваа гарагаас Монгол Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд энгийн горимоор хичээллэж эхэлнэ. Танхимын хичээл эхэлснээр теле хичээлийг түр хугацаанд зогсооно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлсэн. Гэхдээ хичээлүүдийг авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулах аж.
Түүнчлэн зайны сургалт удаан хугацаагаар явагдсантайгаар холбогдуулан уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй харин хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг холбогдох яамнаас зөвлөж байгаа.
Мөн түр журамд байсан зарим заалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Тухайлбал, бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм.
Дамшрамд сануулахад өмнө нь түр журмаар хичээллэж байх үед сургуулийн орчинд гар ариутгах, зай барих, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулж байсан боловч сургуулиас гараад гэр бүлд нь энэ дадал хэвшил дутмаг байжээ. Үүнээс болоод сургуулийн орчинд төлөвшүүлэх гэж хичээж оролдож байгаа энэ дадал төдийлөн сайн байгаагүй аж. Тиймээс эцэг эхчүүд дээрх дадлыг хэвшүүлэхэд анхаарал тавьж, оролцох нь чухал байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өвлөлийг хүссэн ацны сайданцар ямар буруу шийдвэр вэ?Яарвал даарна гэдэг сайдыг огцруул нил өвчлөл дэгдэнэ.