Хятадад буруу хариулт өгсөн сурагч багшдаа шийтгүүлж, нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 19

Хятадын Сычуань мужийн Цаньши сууринд буруу хариулт өгсөн сурагчаа багш нь зодсоны улмаас сурагч нь нас барсан хэрэг гарчээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, урьдчилсан мөрдөн шалгалтаар Жан овогтой тавдугаар ангийн сурагч охинтой хамт найман хүүхэд мөн шийтгүүлсэн байна. Тооны багш Ван гэгч сурагчаа дөрвөн удаа алга руу нь цохиж, таван минутын турш өвдөглүүлж, суулгасан байна. Шийтгүүлснийхээ дараа сурагчийн толгой эргэж, биеийн байдал нь тавгүйрхсэн тул гэрт нь хүргүүлж, улмаар эмнэлэгт хүргэсэн байна. Тэрээр мөн өдрийн 15.30 цагийн орчим амьсгал хураажээ. Хохирогчийн ихрийн өрөөсөн хамт нэг ангид сурдаг ба шийтгэлийн үеэр охин ухаан алдах шахаж байсан гэж ярьжээ. 11.00 цагийн орчим багш охины эмээ Ян Жүсинд утастаж, охиныг гэрт нь аваачихыг хэлжээ. Гэртээ ирээд охин ярьж чадахгүй, нүдээ нээж чадахгүй байсан гэнэ. Эмнэлэгт бүхий л арга хэмжээ авсан ч охины амийг аварч чадаагүй байна. Эмээгийнх нь хэлснээр, ач охин нь сурагчиддаа гар хүрдэг тооны багшаасаа айдаг тухай эмээдээ ярьж байсан аж. Шүүх эмнэлэг Жангийн цогцост задлан шинжилгээ хийхэд, биед нь шарх сорви илрээгүй байна. Өдгөө түүний үхлийн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж байна гэж тус агентлаг мэдээлжээ.

Ван багш болон сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kunz surguuli(59.153.112.200) 2025 оны 03 сарын 13

konfutsi surgalt geed bugs hoshogiin sain doloogood bai,,

1  |  0
mulan(219.143.142.244) 2025 оны 03 сарын 13

hujaa buzar gazar

1  |  0
Zochin (73.176.171.37) 2025 оны 03 сарын 13

Amidraliin hev zagvar ayultai ekh uusverees burdsen aimshigt humuus dee.sos....

2  |  0
зочин(202.126.90.48) 2025 оны 03 сарын 13

хятад багш нар сурагчдаа зодож буй бичлэг интернетээр дүүрэн байна лээ. өвөр монгол хүүхдүүдийг маань үүнээс илүү л зодох байх даа

4  |  0
Mongol(64.119.18.14) 2025 оны 03 сарын 13

Archaagui amisgaa kohi chinee

1  |  4
Close menu