"Альпиниад 2019" уулчдын нэгдсэн цугларалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Монголын уулчдын үндэсний холбооноос уулчдын нэгдсэн цугларалт “Альпиниад 2019” арга хэмжээг зургаадугаар сарын 11-13-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын нутаг Хархираа, Түргэний уулсын Мөст хайрханд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд 17 клуб, 150 гаруй хүн оролцож "Скайраннинг", "Техникийн авиралт", "Чөлөөт авиралт" гэсэн гурван төрлөөр 18-35, 36-45, 46-аас дээш гэсэн гурван насны ангилалд 18 баг 66 тамирчид, уулчид авиралт хийв. 

"Альпиниад 2019" арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Увс аймгийн ЗДТГ, БТСГ, БОАЖГ, Тариалан сумын ЗДТГ, нэгдсэн эмнэлэг, уулын спортын Хархираа клуб, УТХГНЗ, цагдаагийн газар гэсэн байгууллагууд гар, сэтгэл нийлэн ажиллалаа.

 

 

  • 18-35 насны ангилалд

 

-Тэргүүн байр: Улаанбаатар аялагч клубын 1-р баг - 1 цаг 55 мин 

-Дэд байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ - 2 цаг 02 мин 

-Гутгаар байр: Хайрхан клубын 2-р баг – 2 цаг 15 мин

 

  • 36-45 насны ангилалд

 

-Тэргүүн байр: Хайрхан клуб, 1-р баг – 2 цаг 31мин

-Дэд байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ - 2 цаг 47 мин

-Гутгаар байр: Хайрхан клубын 2-р баг - 2 цаг 49 мин

 

  • 46-аас дээш насны ангилалд

 

-Тэргүүн байр: Увс аймаг, Тариалан сум, Хархираа ТББ – 3 цаг 03 мин

-Дэд байр: Улаанбаатар аялагч клуб, Дөл, Норжинпагма, Амарсайхан 3 цаг 04 мин

-Гутгаар байр: Хайрхан клубын 1-р баг -3 цаг 15мин

 

  • Чөлөөт авиралт

 

-Далайн түвшнээс дээш 4037 метрт орших оргилд чөлөөт авиралтаар 117 хүн амжилттай авиралт хийлээ.

 

  • Техникийн авиралт

 

Цол зэрэг хамгаалах авиралтыг өмнө нь хүн гарч байгаагүй оргилд хийх нийт 6 баг бүртгүүлснээс цаг агаарын гэнэтийн хүндрэлээс шалтгаалан 4 баг буцаж, 2 баг техникийн авиралтыг амжилттай гүйцэтгэн, оргилд гарч 4 хүн спортын мастерын болзол хангав.

 

Арга хэмжээний хүрээнд Монголын уулчдын үндэсний холбоо нь Увс аймгийн Тариалан сумын хүүхэд багачуудад зориулан номын хандив сайн санааны аяны уриалгыг клубууд, уулчид, аялагчдын дунд гарган, ном цуглуулж, хүлээлгэн өглөө.

Мөн байгаль хамгаалах "Ногоон Паспорт" аянд Монголын уулчид нэгдэж, энэхүү арга хэмжээний үеээр гишүүд, оролцогчдод танилцуулав.

"Ногоон Паспорт” нь байгаль хамгаалах үйл ажиллагааг идэвхжүүлэх, дэмжих, иргэдэд зөв дадал хэвшил олгох, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд залуусыг уриалан дуудахад орших бөгөөд 12 хуудастай ба хуудас бүр нь ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил зэрэг чиглэлээр 12 ажлыг тусгасан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
Top