Бөхөн, Түргэний голууд ширгэж, иргэд ундны усгүй болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карeер байдаг аж. Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 кареер нийт 35 карeер үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай хайрга зөөдөг бөгөөд Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй болсон тухай иргэд нийслэлийн Засаг даргад уламжилжээ.

“17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй” гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, Туул тосгоны захирагч А.Одбаяр хэлсэн юм.

Үүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 298 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 94 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс 54 нь шүүхэд хандаж, 34 аж ахуйн нэгжтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн сэргээлтээ хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийгээгүй. Эдгээр 34 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ” хэмээн хариу өгчээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.42.123) 2019 оны 07 сарын 21

Бөхөг гол гэдэг

0  |  0
зочин(202.9.43.24) 2019 оны 07 сарын 21

Бөхөг гэж гол байсан Бөхөн гэж гол Монголд байхгүй. харин бөхөн гэж гөрөөс бий. Сайн унш. судла.

2  |  0
Zochin(66.181.161.7) 2019 оны 06 сарын 20

Tor zasag ni Mergejlin hyanalt ene ter ni yugaa harj yugaa hyanaj bdgin Heden mongo hooson humuusees avilga avch amaa uduulcheed l us ch ugui yu ch ugui bolloo gehiin

0  |  0
Top