Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэн, аялж байхдаа хүндээр өвдөж, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байгаа. Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштой О.Дөлгөөний биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Түүнд туслах хөдөлгөөн фэйсбүүк орчинд энэ өдрүүдэд эрчимтэй өрнөж байна.
О.Дөлгөөнийг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш түүний найз охин сахиж, эмнэлгийн бүх харилцаа холбоог зохицуулж байсан юм. Тэгвэл өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамнаас О.Дөлгөөний ар гэрийнхэнтэй холбогдож, аав, ээжийнх нь визний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн талаар мэдэгджээ. Ингэснээр тэд өнөөдөр яаралтай АНУ-ыг зорьж, хүү дээрээ очих боломжтой болж байна.
О.Дөлгөөнд туслах хандивын аяны албан ёсны фэйж хуудас "Mongolia for Dulguun" нэртэй болохыг уншигчдадаа сануулъя.
Сэтгэгдэл ( 5 )
Mungugui hun baisan bol Amerik ch yavj chadahgui. 1 terbum orchim tugruguur Amerikt baigaa 1 huniig avrah uu, mongold baigaa heden huuhdiig avrahuu geed bas bodmoor yum shig. Ter huuhduud dotroos mundag tamirchin garah ch yum biluu. Mongol emch nar chadvarlag bolson. Mongoldoo emchluulbel 10 dahin hyamd tusna, yadaj mungu ni mongoldoo uldeh yum daa. Zuvhun uuriinhee amiig bodood bailgui bas busad uvchinduu shanalj baigaa huuhduuded huvaaya gej bodoh bailgui dee.
Эрүүл төдийгүй цэл залуу тамирчин хүн яагаад 3-хан хоногт элэгний дутагдлын эцсийн шатанд орж болохыг туйлшрамтай хийрхүү гэнэн итгэмтгий Монголчууд ядаж боддог болох хэрэгтэй .Үнэнийг хэлчихэд үүнд бараг ганцхан боломж байгаа . Цусанд шууд хоруу чанар өндөр халдвар орсон! Тариур, эм тариа Америк-д Монгол шиг чөлөөтэй байдаггүй. Заавал эмнэлэгийн нөхцөлд эмчийн заавраар бүх эмчилгээ явдаг.Тэхээр бараг хар тамхи найдваргүй хүмүүсээс авч хэрэглэсэн байгаа.
bolj b.a..1nich gsn hurdan edgej b.val bolj b.ashdee
ashgvi dee hurdan edgeed eh orondoo hvreed ireerei
Delxii xurdan ergeed ban uu gedeg shig. ene xuud yamar ix anxaaral tavij bna aa. Bas bus demjleg xeregtei xetsuu amidraltai xumuust yagaad gae sungaxgui bna. bas l tuishirch bgaa yum bish biz.