Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа билээ. О.Дөлгөөний биеийн байдлын талаар түүний ээж захидал бичсэнийг #Pray4Dulguun хандивын албан ёсны пэйж хуудсанд нийтэлжээ. Захидлыг хүргэе.
Сайн байцгаана уу. Намайг Нямсүрэн гэдэг би Дөлгөөний ээж нь байна. Би одоо АНУ-ын Сан-франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн хүлээлгийн өрөөнөөс бичиж сууна.Энд бид хүүгээ ээлжлэн сахиж байна.Эмч нар миний хүүгийн биeийн байдлыг маш хүнд гэж байгаа ба сэхээний тасгийн хамгийн удаан эмчлүүлж байгаа өвчтөн нь.Ухаан ороогүй байгаа ба салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байгаа тул бөөрний ,уушигны,амьсгалын аппаратанд холбогдсон байгаа.
2019 оны зургаадугаар сарын 27-нд аав ээж эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих,нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долоодугаар сарын 10-нд гэнэт муудаж өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна. Биe нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл 2 удаа эмч нар дуудан одоо найдваргүй боллоо гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна. Эмч нар бага зэрэг эeрэг үр дүн байгаа ч салхин цэцэг дотор эрхтэнүүдийг маш их гэмтээсэн ямар нэг мэс ажилбар хийх хэмжээнд биe нь очоогүй гэж байгаа. Дархлаа нь нялх хүүхдийнх шиг хэмжээнд очиж багассан тул гадны халдвар авах эрсдэл өндөр гээд хамгаалах хэрэгсэл өмсч хүүгийн өрөөнд орж байгаа. Ямар нэг зураг бичлэг хийхгүй байхыг эмнэлгийн зүгээс анхааруулсан. Хүүгийн минь биe яаж ч мэдэх эгзэгтэй үeдээ байна.Нэг эeрэг үзүүлэлт гарч ирээд гэнэт муудаж биднийгээ сандаргаж байна. Уг нь би өдөр бүр биeийн байдлын талаар мэдээлж байхыг хүсэвч биeийнх нь тогтворгүй байдлаас болоод мэдээлэл өгч чадахгүй байгаад уучлаарай. Өөрийн хүү, охин, ах эгч дүү найз нь өвдөж шаналж байгаа мэт бидний зовлонг ойлгон сэтгэл санаа хандиваар тусалж байгаа сайхан сэтгэлт монгол ахан дүүс та нартаа маш их баярлаж талархаж байна. Та наргүйгээр манай гэр бүл яах байсан юм бүү мэд. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний Монголын ард түмний ээж, аав нарт бидэнд тохиолдсон зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна.
Сэтгэгдэл ( 6 )
салхин цэцэг гэж овчин ондор хогжилтэй орнуудад бараг байдаггуй. буруу л эмчилгээ хийчих шиг боллоо. Гадагшаа тууруулж эдгээх бсан юмыг дотогшлуулаад дотор эрхтнуудэд нь нолоолуулчихэв уу? монголд байсан бол эдгэх байсан байх. харамсалтай байна. хайран сайхан хуу. Эх орондоо дахиад сайхан сагсчин хуу болж тороорэй.
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre @ gmail. комын Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Хүний өөрийн гэлгүй бүгд л их сэтгэл гаргалаа даа. Хожим харамсах зүйлгүй байх. Анх л маш сул биетэй нь мэдэгдэж байсан. Ямар ч мэс заслийг даахгүй нь ойлгомжтой харагдсан. Харин Монголдоо эмнэлгийн бус аргаар эхэлсэн бол өөр байж магадгүй байлаа. Маш их харамсаж байна.
Эмнэлэгийн төлбөр маш өндөр, тэгээд эмчилгээ маш муу, мэдлэг чадваргүй, хөрөнгөнд нь зохицуулж эмчилдэг. Монголын хавдарын эмч нар шиг хүн ирж л байдаг үхэж л байдаг, эмчилгээгүйг мэдсээр байж элдэв мэс засал хийж их мөнгө нэхнэ. Бүүр гөлийчихсөн цагаандаа гарчихсан. Эмчид бүү итгэ гээд байгаа шүү дээ.
#Pray4Dulguun. Хүү минь чамайг БУРХАН ивээг.