НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаан яг одоо болж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн хотын шуудан 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн Аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлгээс дараах шаардлагыг хүргүүлж байгаа аж.
Улаанбаатар хотын төсвийн орлого нэг их наяд хүрч нэмэгдсэн. Төсвийн орлого сүүлийн 3 жилд 72.5 хувиар нэмэгдсэн байна. Орлогын өсөлтийн 86.6 хувийг татварын орлого эзэлж байна. Нийслэлчүүдийн 2018 онд орлогоос давсан буюу хэмнэсэн 26 тэрбум 179 сая төгрөгөөр хотынхоо төлөө ямар ажил хийхээ шийдэхээр та бид төсөвт тодотгол хийж байна.
Энэ мөнгө бол дарга нарт зориулсан мөнгө биш. 26.2 тэрбум төгрөг бол 2019 оны хувьд өдөр бүр иргэдээ торгож, бүтэн жил төсөвт төвлөрүүлсэн 26 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц орлого юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өргөн барьсан 26,2 тэрбум төгрөгийн нэмэлт өөрчлөлт нь тооцоо судалгаагүй, юунд зарцуулах нь тодорхой бус, багцалсан мөнгөн дүнтэй, дарга нар нь наймаалцсан шинжтэй ажлуудыг тусгаж танилцуулсан байна. Тухайлбал хэзээ, ямар урамшууллыг хэдэн хүнд олгох нь тодорхойгүй “Сайжруулсан түлшний урамшуулал, тээвэрлэлт”-ийн зардал 12,5 тэрбум төгрөг, хаана, ямар ажил хийх нь тодорхойгүйгээр “Хот тохижилт”-ын ажилд 5 тэрбум төгрөг, өр төлбөрт 3,1 тэрбумийг төлөвлөсөн байна.
Өнөөдөр нийслэлийн төсвийн орлогын 86.6 хувийг иргэдийн татварын орлого эзэлж байхад нийт орлогын 70 орчим хувь нь урсгал зардалд урсаж байна. Иргэдийн албан татвараар цалинжиж байгаа төрийн алба нь иргэндээ чанартай үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Нийслэлчүүд та бид цаашид төрийн албаа чадавхжуулж, олон тэрбум төгрөгөөр тавилга, эд хогшил авах, дарга нар нь гадаадад зугаалах, шар хайс тавих, уулын мод авчирч үхүүлэх зэрэг үр ашиггүй урсгал зардлыг багасгах шаардлага байна.
Нийслэлийн төсөвт аудитын байгууллагаас өгсөн өмнөх зөвлөмжөө хэрэгжүүлэхгүйгээр 33.4 тэрбумаар хэтрүүлсэн байна. Энэ бол хариуцлагагүй байдлын үр дүн юм.
Иргэдээ төлөөлж сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид та бид ийм хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх эрхгүй юм. Төсвийн хөрөнгийг тодорхой бус төлөвлөгөөнд зориулж, хууль зөрчихийг АН-ын бүлэг дэмжихгүй болохоо мэдэгдэж байна.
Иргэдээсээ нэмж авсан энэ 26.2 тэрбум төгрөгийг нийслэлчүүдэд зайлшгүй шаардлагатай дараах ажилд зориулах саналыг АН-ын бүлгээс оруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )