Хотын удирдлагууд цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

2019 оны 07 сарын 02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хот тохижилтын газарт ажиллах үеэрээ цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарна гэж байсан. Тэрбээр цэвэрлэгээ үйлчилгээ, угаалгын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн. 

Үүний дагуу нийслэлийн Хот тохижилтын газрынхан зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан цэвэрлэгээний тоног төхөөрөмж нийлүүлэх тендер зарлаж, тус тендерт  “ДАЛУ” ХХК шалгарч, 20 ширхэг бага оврын цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний  төхөөрөмжийг богино хугацаанд нийлүүлсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хот тохижилтын газрын дарга Д.Бямбадорж болон албаны хүмүүс өнөөдөр цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

“Энэхүү техник нь европ стандартаар үйлдвэрлэгдсэн бөгөөд 3,5 литр дизель түлш  нэг цагт зарцуулна. Хог шүүрдэх, хамах, соруулахаас гадна талбайг ус цацан угааж, чийгшүүлж гадна тоос бужигнуулалгүй вакум орчинд хогийг соруулж хамдаг онцлогтой. Бидний зүгээс бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгч байгаа. Цаашид шаардлагатай сэлбэг хэрэгслээр хангах боломжтой” гэж “ДАЛУ” ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ ярилаа.

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод анх удаа орчин үеийн, хотоос тавьж буй шаардлагыг хангасан, ОУ-ын болон Европын стандартад нийцсэн бага оврын цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж,  “ДАЛУ” ХХК шалгаран богино хугацаанд нийлүүлж байна.

Үүнийг өнөөдөр олон улсад ашиглаж байгаа. Явган хүний зам талбай болон гудамжны хог шороог вакум орчинд сорж авах боломжтой. Зам талбайн үйлчлэгчдийн хөдөлмөрийн бүтээмжийг эрс сайжруулахаас гадна ажлын ачааллыг нь хөнгөвчлөх болно” хэмээлээ. 

Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч Г.Отгонбат  “Миний бие зам талбайн үйлчлэгчээр таван жил ажиллаж байна. Хотын дарга С.Амарсайхан анх манай байгууллага дээр ирэхдээ цэвэрлэгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ гэж байсан. Өнөөдөр энэ үг бодит ажил болон бага оврын цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Нийслэлийн иргэддэдээ хогоо хогийн саванд хийж бидний ажлыг ойлгон хүндэтгэж байхыг хүсье. Энэхүү тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд нийлүүлж бидний ажлыг хөнгөвчилж байгаа Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархснаа илэрхийлье” гэлээ.

Эдгээр цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг холбогдох улсын бүртгэлд бүртгүүлж, номер дугаар зүүсний дараа буюу наадмаас өмнө хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйчилгээнд гаргахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.45) 2019 оны 07 сарын 31

dajguiee xotod xeregtei yumnuud xiij bnaa ene darga busad tegeegui shde zamiin ter shar xashlaga uzemjix nemsen taviad bolj l bna

0  |  0
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  1
Top