С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөнд зөвшөөрөлгүй байрлуулсан “хөшөө”-г шилжүүлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 03

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг, их зохиолч Д.Нацагдорж, яруу найрагч Б. Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүйгээр байрлуулсан хүүхдийн хөшөөг шилжүүлэхээр болжээ. Тухайлбал, “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдсэн тухай НЗДТГ-аас мэдээллээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top