Нийслэлийн Засаг даргын орлогчоор Б.Мөнхбатыг томилохоор болжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 07

Нийслэлийн Засаг дагын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн оронд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдох гэж буй Б.Мөнхбат нь Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар бүрэн дунд сургуульд физикийн багш,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгааг намтарт нь дурджээ.

Ташрамд дурдахад сар гаруйн өмнө Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа өгсөн юм. Одоо түүнийг АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nar(122.201.31.126) 2026 оны 05 сарын 08

Iim hachin dohoonii tsaraitai haltar admitting\n

0  |  0
Nar(122.201.31.126) 2026 оны 05 сарын 08

Iim hachin dohoonii tsaraitai haltar admitting\n

0  |  0
Top