Маргааш ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ эхэлнэ: Та юуг мэдэх ёстой вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 21

Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш /2019.07.22/ эхлэх гэж байна. Бүртгэлтэй холбоотойгоор Сургуулийн өмнөх боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Дуламжавын ярилцлагыг  бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл энэ удаа эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах ёстой зөвлөмжийг онцолж байна. 


ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ? 
 

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
  2. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны долоодугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны наймдугаар сарын 12-оос  хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу)
  3. Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем   www.tsetserleg.ulaanbaatar.mn- ээс шалгах боломжтой.
  4. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэх хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлэх


ЦАХИМ БҮРТГЭЛ
 

  • 2017 онд төрсөн хоёр настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид  www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид  www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.
  • Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн зургаан оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
  • Бүртгэлийн зургаан оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах.


ЦАХИМ ЭЛСЭЛТ
 

  • Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
  • “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээг байгуулж, хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна.
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. (Дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)


БҮРТГЭЛ ЯВАГДАХ ХУГАЦАА, ХАМРАХ ХҮРЭЭ
 

  • Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2019 оны долоодугаар сарын 22-ны 09:00 цагаас  наймдугаар сарын 22-ны өдрийн 23:59  цаг хүртэлх хугацаанд явагдана.
  • Шинээр элсэх хоёр болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны  наймдугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг зохион байгуулагдана.
  • Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа  2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд элсэж орсон цэцэрлэгт болно.
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл  2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана.


“ЦАХИМ ЭЛСЭЛТ”-ИЙН ДҮН МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖ
 

  • “Цахим элсэлт”-ийн  үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессежээр илгээнэ.
  • Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг  www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.

БИЧЛЭГ ҮЗЭХ 
 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбаа(112.72.11.105) 2019 оны 07 сарын 21

Тэр ригстэр эдрийн хаана ххийн бэ яаж бүртгүүлэх вэ

0  |  0
Ганбаа(112.72.11.105) 2019 оны 07 сарын 21

Тэр ригстэр эдрийн хаана ххийн бэ яаж бүртгүүлэх вэ

0  |  0
Золоо(112.72.11.105) 2019 оны 07 сарын 21

Хаашаа орж бүртгүүл хийн бээ

0  |  0
Top