ОХУ-ын боксчин Максим Дадашев Пуэрто-Рикогийн Матиастай хийсэн тулаанд хүнд гэмтэж, хэд хоногийн дараа амьсгал хураалаа.
Рингэн дээр юу болов?
Энэ сарын 20-нд Максим Дадашев (63,5 кг) замналынхаа хамгийн чухал тулаандаа гарсан юм. Өрсөлдөгч нь Субриэль Матиас. Хэн хэн нь 13 ялалттай, ганц ч ялагдалгүй байлаа. IBF холбооны чансаанд Дадашев илүү байсан тул энэ тулаанд ялбал дэлхийн аваргын бүсийн төлөө тоглох эрх авах байлаа. Гэвч тулаан эмгэнэлтэйгээр өндөрлөсөн.
Тулааны эхний хэсэг эн тэнцүү өрнөж, шүүгч нар тамирчдад ижил оноо өгсөн байлаа. Гэвч удалгүй Матиасын цохилтууд байндаа тусаж, Максим удааширч эхэллээ. Есдүгээр үеэс Матиас ялах нь тодорхой болсон. Гэвч Максим 10, 11 дүгээр үед ч гарсан юм. Боксчдын хувьд шүүгчийн саналаар ялагдах, хугацаанаас өмнө ялагдах гэдэг маш их ялгаатай зүйл. Орос тамирчны дасгалжуулагч Бадди Макгирт тулааныг зогсохоор Максимаас гуйсан ч залуу зөвшөөрсөнгүй.
"Макс, би тулааныг зогсоолоо. Чи маш олон цохилт алдаж байна. Хэт олон шүү. Макс, би зогсооё. Хэрэв би зогсоохгүй бол шүүгч зогсооно. Над руу хар. Үнэнээ хэл. Дууслаа” гэж Бадди хэлж байгаа нь сонсогдож байлаа.
"Пожалуйста, помогите мне уговорить Макса остановить бой». Как Бадди Макгирт пытался спасти жизнь Максиму Дадашеву. pic.twitter.com/KZYCelPnTC
— Владислав Усачев (@ousatchov) July 23, 2019
Хачирхалтай нь тулааныг зогсоосон хойно ч Дадашев 12 дугаар үед гарах гэж оролдож байлаа. Хэсэг хугацааны дараа тэр дасгалжуулагчийнхаа үгэнд хариу өгөхөө больж, тулааны ялагчийг зарлах үед юу болж байгааг ойлгосон шинжгүй буланд суусаар байв. Түүнийг түшсээр хувцас солих өрөө лүү авч явсан ч замдаа бөөлжин, унасан тул танхимаас эмнэлэгт хүргэсэн юм.
Тархины хүнд гэмтэл авсан түүнд яаралтай мэс засал хийж, эмчилгээнд оруулсан ч гурав хоногийн дараа Дадашев ухаан орохгүй байсаар амьсгал хураажээ. Тэр 28 настай байлаа.
Сэтгэгдэл ( 6 )
engej het ulairah heteg yu bn daa.huurhii t1ym da
мэдээ уншуулахгүй доошоо автоматаар гүйгээд байгаа балай юмаа болиулчаачээ
мэдээ уншуулахгүй доошоо автоматаар гүйгээд байгаа балай юмаа болиулчаачээ
мэдээ уншуулахгүй доошоо автоматаар гүйгээд байгаа балай юмаа болиулчаачээ
Huurhii duu.
Gun emgenel ilerxiilie!