ОХУ-ын боксчин Максим Дадашев, Пуэрто-Рикогийн Субриэль Матиас нарын тулаан энэ сарын 20-нд болж, Матиас ялалт байгуулсан. Харин гурав хоногийн дараа орос залуу эмнэлэгт ухаан орохгүй байсаар амьсгал хураасан юм.
Максим Дадашевийн сүүлийн өрсөлдөгч Субриэль Матиас анх удаа Дадашевийн үхлийн талаар үг хэлсэн байна.
Матиас “Мөрөөдөл, зорилгоо биелүүлэхээр зүтгэж байгаа хэн ч гэсэн үхэхэд бэлэн биш байдаг. Бид хүнд хэцүү байсан ч гэр бүлийнхээ төлөө рингэнд гардаг. Агуу дайчин минь, өндөрт дүүлэн нисээрэй.
Бурхан л бүх зүйлсийн үнэн шалтгааныг мэдэж байдаг. Би чамайг үргэлж хүндлэн дурсаж явах болно.
Амгалан тайван нойрс доо, Максим Дадашев” гэж мэдэгджээ.
ОХУ-ын Боксын холбооноос Дадашевийн шарилыг эх оронд нь авчрах болон оршуулгын бүх зардлыг хариуцан ажиллаж байна.
Мөн хөгжөөн дэмжигчид ар гэр буюу эхнэр, хүүхэд хоёрт нь зориулан хандив цуглуулж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ нэг нига чинь хүн үхтэл нь зодчоод ингээл дурсана мурсана гээл блоо юу? Баривчил цаазал наадхаа,
hoorhiidoo
Зүгээр л монголд ирээд төрийн албанд ажилд орчих байсын юун бокс хангалттай мөнгө олно шдэ