Энэ сарын 20-нд АНУ-д болсон мэргэжлийн боксын тэмцээнд ОХУ-ын Максим Дадашев (63,5 кг) Пуэрто-Рикогийн Субриэль Матиастай халз тулалдсан билээ. Хэн ялсан нь IBF холбооны аваргын бүсийн төлөө тоглох эрх авах байлаа. Гэвч тулаан эмгэнэлтэйгээр өндөрлөсөн. Тулааны 11 дэх үед Максим Дадашевийн дасгалжуулагч тулааныг зогсоож, Маттиас ялалт авсан. Харин Дадашев хувцас солих өрөө лүү явах замдаа бөөлжин, ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч гурав хоногийн дараа нас нөгчсөн юм.
Түүний ард эхнэр, хүүхэд нь өнчрөн үлдсэн билээ. Америкийн “Top Rank” промоутер компаниас Дадашевийн ар гэрт 100 мянган доллар хандивлаж байгаагаа зарлалаа. Мөн тус компанийн тэргүүн Боб Арум хандивын аян, дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Ум ма ни бад мэ хум. Хайран хүү.