Согтуу найзыгаа гаргах гэж байгаад өөрсдөө саатуулагджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

Герман улсад нэгэн сургуулийн 50 төгсөгч согтуу найзыгаа гаргаж авахын тулд цагдаагийн хэлтэс рүү дайралт хийхийг оролдсон хэрэг гарчээ.

Хэрэг явдал Штарнберг хотод болсон бөгөөд сургуулийн диплом гардуулах ёслолын үеэр нэгэн төгсөгч архи хэтрүүлэн хэрэглэж, түрэмгий зан авир гарган, сургуулийн хамгаалалтын албаныхны анхааруулгыг үл тоомсорлож байжээ. Сургуулийн ажилтнуудын дуудлагаар ирсэн цагдаагийнхан согтуу төгсөгчийг хэлтэс рүү аваачсан байна.

Төгсөлтийн баярт оролцож байсан 50 төгсөгч найзыгаа гаргаж авахаар цагдаагийн хэлтэс рүү дайрсан байна. Хүүхдүүд цагдаагийн хэлтэс рүү лонх шидэж, цонхыг нь хагалснаас гадна хаалгыг нь эвдэхээр завджээ.

Тус цагдаагийн хэлтсийнхэн нэмэлт хүч дуудсаны үрээр хилэгнэсэн хүүхдүүдийг номхотгож чаджээ.

Согтуугаар танхайрсан найзыгаа суллаж чадаагүйгээр барахгүй нэмж гурван төгсөгч саатуулагдсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top