Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн халуун пийшинд түлэгдсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 56 настай эрэгтэй шөнийн 03:00 цагийн орчимд согтуурсан байхдаа гэрийнхээ пийшэн дээр унаж, түлэгджээ.
Гэмтсэн иргэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд одоогоор тус эмнэлгийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )