СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Танихгүй хүмүүстэй архи ууж байгаад зодуулж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14



Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.

Тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuja(118.221.242.42) 2024 оны 11 сарын 14

хятдууд л алаа биз хятдууд орж ирснээс хойш үхэл ихсээд байна 7080аад онд үхэл бараг байдаггүй байсан шүү

0  |  0
Top