БНСУ-ын барилгын материалын стандартыг Монголд нэвтрүүлнэ

2019 оны 07 сарын 29

Монгол Улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын санаачилгаар БНСУ-ын барилгын материалын үзэсгэлэн яармаг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Мишээл экспо”-д боллоо. Үзэсгэлэнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон дотоод гадаадын бизнес эрхлэгчид, бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчид оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва үзэсгэлэнгийн нээлтэд оролцох үеэрээ БНСУ-ын барилгын стандартыг Монголд түлхүү нэвтрүүлэх, чанартай бараа материалыг нийлүүлэхэд хотын зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд БНСУ-ын барилгын материалыг нийлүүлж буй аж ахуй нэгжүүдийг дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллах боломж бололцоо нээлттэй гэдгийг энэ үеэр дурдлаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top