Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Заан тэрэлжийн орчимд Тэрэлж голын усанд гурван зорчигчтой автомашин суусан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Улмаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 35 км зам туулан очиход “Хайлюкс” загварын суудлын автомашин усанд живсэн гурван зорчигч нь автомашины бүхээг дээр зогсож байсан бөгөөд нийслэлийн Хан-УУл дүүргийн харьяат иргэн М /34 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /34 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхижээ.
Иймд, иргэд аялал зугаалгаар явахдаа баталгаат гүүр, гарам ашиглаж өөрсдийн аюулгүй байдалд анхаарахыг албаныхан сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )