Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс /2019.07.31/ Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилга дээр очиж ажиллалаа.
“Төв гүүрэн гарцын үндсэн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх есдүгээр сард багтаагаад үндсэн гүүрийнхээ хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Энэ зун бороо их орсонтой холбоотойгоор үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээх ажил 20 хоног хойшилж байгаа. Газар шорооны болон шугам сүлжээний ажил дууссан байгаа. Дам нурууны ажил энэ долоо хоногт дуусна. Үүний дараа цутгалт, тэгшилгээ, тороосон татлаганы ажил зэрэг технологийн ажлууд явагдана” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа.
Гүүрийн урд болон хойд хэсэгт газар чөлөөлөх шаардлага тулгарч байгаа юм. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Уг гүүрэн гарцыг барихтай холбоотойгоор 2018 оноос хойш замын траст өртсөн иргэн, ААН-үүдтэй зөвшилцөөд явж байгаа. Одоогоор гүүрийн урд хэсэгт байгаа Дүнжингарав хотхоны “Шилмэл шилтгээн” СӨХ-ны хашаа болон “Хоум плаза”-ын газраас хэсэгчлэн чөлөөлөх шаардлагатай байгаа. Эдгээр байгууллагууд бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, газраа чөлөөлж өгөхөө мэдэгдсэн. Ирэх долоо хоногт газраа бүрэн чөлөөлж, ажил гүйцэтгэхэд саадгүй болгохоор болсон” хэмээв.
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.
Гүүрийн барилгын ажил удаашралтай, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанаасаа хойшилж байгаад шүүмжлэлтэй хандаж, гүйцэтгэгч, захиалагч, зөвлөх компанийн удирдлагуудад хандан хийж буй ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай хандаж, өдөр, шөнийн ээлжээр түргэн шуурхай ажиллахыг Хотын захирагч С.Амарсайхан санууллаа.
Хотын захирагч С.Амарсайхан “Бороо ороод цаг алдаад байна гэсэн шалтаг хэлчихээд өнөөдөр цаг агаарын ямар ч саадгүй байхад гүүрийн хойд хэсэгт ямар ч ажил хийгдээгүй, нэг ч ажилтан алга байна. Энэ ажил бол гурван талт гэрээгээр зохицуулагдаж байгаа. Энд сайн дурын нэг ч юм байхгүй. Бид бие биенээ гуйж гувшиж, урьж залж хийлгэх ёсгүй. Бид та бүхнээс хариуцлага, чанар, алдаа дутагдалгүй ажлыг шаардаж байгаа. Хүн хүчээ нэмж шөнийн ээлжээр ажиллах хэрэгтэй. Танай ажил өглөө 06:00 цагт эхэлдэг гэж байгаа боловч 06:40 гэхэд ажилчид чинь талбайдаа гарч байна. Нийслэлийнхэний хувьд 30 минут байтугай нэг минут ч үнэ цэнтэй. Үүнийг хотын түгжрэлээс та бүхэн харж байгаа байх. Хугацаандаа энэ ажлыг дуусгаад, үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээ. Нээж чадахгүй бол гэрээний дагуу хариуцлага тооцно. Гэрээнд заасны дагуу алданги тооцно. Хугацаандаа ажлаа дуусгаж чадахгүй бол цаашид танай компанийг Улаанбаатар хотын нэг ч бүтээн байгуулалтын ажилд оролцуулахгүй” хэмээн Хятадын төмөр замын 20-р товчоо группын удирдлагуудад шаардлага тавилаа.
Түүнчлэн тус гүүрийн барилгын ажлын зөвлөхөөр ажиллаж буй Ростов ХХК-ийн удирдлагуудад хандан гүүрийг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй бол нийслэл дахин хамтран ажиллахгүй. Хар жагсаалтад багтаах болно гэдгийг мөн сануулав.
Сэтгэгдэл ( 8 )
Хотын даргаа., БГД , засаг дарга яг юу хийгээд бгааг тайлангаар дандаа авч байх хэрэгтэй..! Ард түмэнд ойр амьдралд ойр ажил хийгээчээ..! Тэр гарцын хар төмөрны оронд Модны 2-н гэмтэл явдаг замыг засаж шинэчлээчээ..! Явган замыг нь бүгдийг нь хумслаад хулгайлаад авчихлаа төр буцааж аваад сайхан зам болгоход маш хэрэгтэй ачаалалтай зам. Хурдхан мэдэгдэл хүргүүлж явган замыг чөлөөлж өгөхийг шаардах хэрэгтэй! Энэ замыг шинэчлээд гоё болгоочээ..! Модны-2 н доор байдаг хүмүүс алхдаг салхилдаг байсан хуучны дэнжийн замыг хаагаад хашаалаад дээшээ ч гүй доошооч гүй барилга бариад эхэлл

Хотын даргад зөвлөх нь... Хотын яг ар талд хэд хэдэн уулын ам бий. Энэ 1,3,4-р хорооллын ард талын ам, Телевиз, 32-н тойрог, Дарь эхийн гээд энэ хэдэн амаа өгсөөд 3-5км инженерийн шугам сүлжээ татаад өгчих. Тэрбумаар нь идэж уулгүй ганц удаа хотоо бодоодох. Хүмүүс хүссэн хүсээгүй холбогдох болно. Боломжгүй нэг нь зарна боломжтой нь барилгаа барина үүнийхээ хэрээр хотын утаа багасна. Хот хойшоо тэлнэ. А зэрэглэлдээ л орно. Хотын төвөөс 3хан км ард бүхэл бүтэн 10-д амын гэр хороолол бхаар утаа хэзээ ч буурахгүй. Хамгийн зөв шийдэл бол хойшоо хотоо 5-6 км тэлэх хэрэгтэй. Хотын ард тал ч

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913