Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ

2019 оны 08 сарын 02

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2019.08.02/ боллоо. Хуралдаанаар нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журам болон Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэв.

Зөвлөлийн хуралдаанд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэсэн юм.

Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, нийгэм хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт  чухал ач холбогдолтой юм.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг дэмжлээ.

Хуралдаанд танилцуулсан дараагийн асуудал нь Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай байв.

“НЗД-ын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд 48, Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд 37 заалт бүхий үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган баталж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас долоо хоног бүрийн лхагва гараг тутамд хэрэгжилт, үр дүнг тооцож, ажлын хэсэг 13 удаа хуралдаж, гүйцэтгэл 90.5 хувьтай хэрэгжлээ. Албан даалгаврын үр дүнгээр шалгалт эхлэх үед нэг тээврийн хэрэгсэлд ногдох зөрчлийн тоо 2.5 байсан бол зургаадугаар сарын 27-ны байдлаар 0.9 болж буурсан үр дүнтэй байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд U money цахим картаас гадна дурын банкны төлбөрийн карт болон үүрэн телефоны гар утас ашиглан төлбөрөө төлөх, зорчих боломжийг нэмэгдүүлсэн. Карт борлуулах U money үйлчилгээний 30 цэгээр карт борлуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр байршуулаад байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёл, хүртээмж, тээврийн хэрэгслийн цэвэрлэгээний асуудлаар долоодугаар сард түүвэрчилсэн 170 хүнээс санал асуулга авахад 90 хувь нь буюу 150  иргэн “сайжирсан” гэж үнэлсэн” хэмээв. Мөн албан даалгаврын хэрэгжилтийн үр дүнгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим ажлын санал гаргаж байгаагаа хэлсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын хэрэгжилтийн үр дүнг боломжийн байна гэж харж байна. Гэхдээ цаашид үйлчилгээний чанар стандарт, өнгө үзэмж, аюулгүй байдлыг илүү сайжруулахын төлөө хяналтаа тавьж ажиллах шаардлагатай. Бид энд албан даалгаврын хэрэгжилтийг дүгнэх нэг хэрэг. Харин иргэд нийтйин тээврийн үйлчилгээнд хэрхэн сэтгэл ханамжтай байгаагаар ажлаа дүгнэх нь зүйтэй” хэмээлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, албан даалгаврын үр дүнг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх санал гаргасан ажлуудыг хэрэгжүүлэхээр болон хурлын тэмдэглэл гаргасан юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top