Цэргийн инженерүүд шигшээ уралдаанд тунаж үлдлээ

2019 оны 08 сарын 08

"Олон улсын цэргийн наадам"-ын нэг төрөл "Инженерийн томъёолол" тэмцээнд анх удаа оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд шигшээ уралдаанд тунаж үлджээ. Монгол Улс, ОХУ, БНХАУ, Беларусь, Лаос, Пакистан гэсэн зургаан улс оролцож байгаа бөгөөд наймдугаар сарын 7-ны өдөр болсон хэсгийн уралдаанд манай тамирчид шалгарч үлдсэн байна. Энэ сарын 10-ны өдөр явагдах шигшээ уралдаанд манай баг тамирчид ОХУ, БНХАУ, Беларусь улсын баг тамирчидтай өрсөлдөх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top