Байлдагчдыг ар гэрийнхэнтэй нь “уулзуулах” цахим уулзалтыг тогтмолжуулжээ

2021 оны 04 сарын 20

Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагааг иргэдэд зөвөөр ойлгуулах, сурталчлах зорилгоор хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг ар гэрийнхэнтэй нь утсан холбоогоор тогтмол холбож байна. Тус аймгаас 2020 оны I, II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 186, Хилийн цэргийн 0245 дугаар ангид алба хааж байгаа байлдагчдыг ар гэрийнхэнтэй нь “zoom” программ ашиглан “уулзууллаа”. Энэ үеэр Хил хамгаалах Ерөнхий газраас зохион байгуулсан захидлын уралдаанд тэргүүлсэн Хилийн цэргийн 0245 дугаар ангийн байлдагчид өөрсдийн захидлаа цахимаар холбогдож байгаа ар гэрийнхэндээ уншиж сонирхуулсан юм.

Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top