Б.Жаргалсайхан: АНУ-д байгаа Монголын хөрөнгийг битүүмжилж, буцааж авчрахаар ажиллаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтсан нь олон нийтийн анхаарлыг татсан. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан болон түүний "Цензургүй баг"-т тайлбар өгчээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан зорилго нь АНУ-ын прокуророос туршлага судлах, албан хаагчдаа сургахад чиглэсэн гэж ярьсан байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр АНУ-ын прокуророос туршлага судлах ажилтай байсан. Хамгийн гол ажил нь Авлигатай тэмцэх конвенцийн дагуу тодорхой зүйлийг хамтарч хийхээр явсан. Авлигын эсрэг конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Дэлхийн 190 гаруй улс нэгдэн орсон. Энэ чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан. Тодорхой үр дүнд хүрсэн" гэв.

Түүнчлэн "Авлигатай тэмцэх конвенцийн дагуу бүх улстай эрх зүйн туслалцааны хүрээнд ажиллана. Хуулийнхаа хүрээнд хандсан. АНУ-д байгаа хөрөнгийг битүүмжилж, царцаах Монгол Улсад буцаан олгох талаар ажиллаж байна. Гэхдээ авлигаар авсан эсэхийг нь тогтоосны дагуу. Тэгэхээр авлигаар АНУ-д худалдаж авсан хөрөнгө Монголд орж ирнэ гэж ойлгож болно. Манай мөрдөх байгууллагууд эрх зүйн туслалцаа үзүүлэх хоёр чиглэлээр ажилладаг. Нэгдүгээрт, байгуулсан гэрээний хүрээнд. Өнөөдрийн байдлаар 20 улстай гэрээтэй. Хамгийн сүүлд Хонгконгтой гэрээ байгуулсан. Хоёрдугаарт, сая ярьдаг Авлигатай тэмцэх конвенц. Шүүгчтэй холбоотой асуудал мөрдөх байгууллагын хийдэг ажлын нэг нь. Ямар ч байсан ажиллаж байгаа" гэх тайлбарыг өгчээ. 
 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
ото(5.67.23.96) 2019 оны 08 сарын 12

Авилгаар авсан эсэхийг нь дотооддоо ”Цэнзүүргүй????” Мөнхбаясгалан тогтоох болон гадны хуулийн байгуулагад хүлээн зөвшөөрүүлэх 2 хоорондоо алд дэлэм ялгаатай эд гэдгийг хашир сайн ойлгож байгаа болоод ”авилгаар авсан эсэхийг нь ??? ” гэдэг тодотгол хийлээ дээ энэ нөхөр. Сангийн сайд асан Улаанаас авхуулаад Монголчууд ОТ -н булхай гэдгийг зүсэн зүйлээр дэлгээд ч олон улсын шүүхээр нэг ч удаа оруулж гэрээгээ албан ёсоор сайжруулж, торгууль тавьдаггүй зөвхө улс төрийн хөл бөмбөг болгодог нь эрх баригчдын зан. Энэ уламжлалаараа Баттулгын баг ажиллаж нэрийн төдий юм оруулж ирэх л байх.

2  |  0
Top