Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2019 оны 08 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Элчин сайд Доан Тхи Хыөнгийг өнөөдөр /2019.08.23/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.

Монгол Улс, БНСВУ-тай 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Цаашид харилцан туршлага солилцох аргаар хамтарч ажиллах, Ханой-Улаанбаатар хоёр хотын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байгаагаа хотын Захирагч хэллээ. Мөн хоёр хотын бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын уулзалт болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулах боломж байгаа талаар дуулгалаа.

Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Доан Тхи Хыөнгийн зүгээс хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийг Вьетнамын засаг захиргааны нэг нэгжтэй санамж бичиг байгуулан холбож ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаад, хоёр хотыг холбосон агаарын замыг нээхэд ач холбогдол өгч ажиллах, бизнес эрхлэгчдийн дунд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг дэмжиж байгаагаа дуулгасан юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх 10 дугаар сард Ханой хотод айлчлах аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
DR. ADITY(197.210.57.135) 2019 оны 08 сарын 23

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top