ШЕЗ: ҮАБЗ-өөс шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж ирүүлээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын нэр бүхий таван гишүүн 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа Хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top