Прокурор Ү.Содномцог: Зөрчлийн тухай хуулиар зөвхөн сэтгүүлчдийг онилж шийтгээд байгаа юм биш

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бусдыг гүтгэх, байгаль орчны эсрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай дүрэм зөрчих, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргүүд зонхилон гарсан байна. Түүнчлэн өнгөрөгч онд нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл оноосноос 24 иргэнд тус бүр 2 сая, 25 сэтгүүлчид тус бүр 2 сая, гурван хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Энэ талаар Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцогтой ярилцлаа.

-Зөрчлийн тухай хууль хэрэгжих эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Уг хуулийн хэрэгжилттэй холбогдуулж улсын хэмжээнд анх удаа томоохон зөвлөгөөн зохион байгуулж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжээд хоёр жил шахам болж байна. Энэ хугацаанд бид зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд хүндрэлтэй асуудал юу байсан гэвэл хуулиуд маань шинээр батлагдсан, хоёрдугаарт цагдаагийн байгууллагыг эс тооцвол бусад байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд ихэвчлэн хуульч биш хүмүүс байсан. Иймд прокурорууд хяналтынхаа явцад хуулиудыг зөв хэрэгжүүлэх асуудлаар сургалт явуулах, чиглэл, зөвлөмж өгөх, зааварлах асуудал байнга гарч байсан. Бид энэ зөвлөгөөнөөр өнгөрсөн хоёр жил шахам хугацааны хяналтын ажлын ололт амжилт, зөрчил дутагдал зэрэг бүх асуудлаа ярилцаад, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлоод, гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлээд, алийг нь хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх, алийг нь заавар журмандаа тусгах вэ гэдгийг нийтээрээ хэлэлцэж байна.

-Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр иргэд, аж ахуй нэгжүүд юм л бол торгох гэдэг болж хэмээн бухимдаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Хохирогч, зөрчил үйлдсэн этгээдийг зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд оролцогчид гэж нэрлэж байгаа юм. Эдгээр оролцогчдын прокурорт хандах хандлага сүүлийн үед нэмэгдэж байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөөд ирэхээр хууль зүйн дагуу энэ нь зөв үү гэдэг асуудал яригдаж байна. Ер нь бол манай иргэдхуулиа хүндэтгэдэггүй, судалдаггүй, мэддэггүй, аливаа зүйлийг танил талаараа шийдэж яваад сурчихсан болохоор хууль, дүрэм гэдэг зүйл байхгүй юм шиг хандах тал бий. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээрмэдээж хууль дүрэм зөрчсөн хүмүүст дарамт учирна. Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомж чинь яг хууль дүрмээ сахиад явж байгаа хүнд ямар ч хамааралгүй. Ганцхан зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага яригддаг, түүнд төвөгшөөдөг асуудал багагүй байна. Гэхдээ Зөрчлийн хууль тогтоомж иргэн болгонд жигд үйлчилснээр журмыг сахин биелүүлэхэд суралцана. Наад зах нь гарцтай газраар зам хөндлөн гардаг болно. Согтууруулах ундаа амссан бол жолоогоо эрүүл хүнд шилжүүлэх зэргээр журамлагдаад явна. Зөрчлийн тухай хуулийн ач холбогдол нь энэ. Мэдээж Зөрчлийн хуульд хийдэл байна гэж ярьдаг. Янз бүрээр шүүмжилдэг. Прокурорын байгууллагын хувьд  хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр саналаа Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулж засаж сайжруулах ажлуудыг хийж байна. Түүнээс бид Зөрчлийн тухай хууль муу болсон, тэр нь тийм гэж ярих нь зохимжгүй. Хоёрдугаарт, бид батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй л хүмүүс.

-Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлснээр прокуроруудын ажлын ачаалал нэмэгдсэн үү?

-Мэдээж. Ер нь манай прокурорууд, ялангуяа нийслэл, дүүргийн эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэгт хяналт тавьдаг прокурорууд маань орой үдэш болтол, амралтын өдрүүдэд ажиллахгүй л бол ажлаа дийлдэггүй юм ш дээ. Дээр үеэсээ л шаардлага өндөртэй, хариуцлага ихтэй байгууллага байсаар ирсэн учир чимээгүй л ажлаа амжуулаад сурчихсан тэднээрээ бахархдаг. Гэхдээ энэ тал дээр төр засаг маань одоо анхаарах байх аа.

-Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдийг торгож шийтгэх явдал эрс өссөн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь гүтгэх гэдэг зөрчил дээр яригдаж байгаа асуудал. Бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан бол хариуцлага хүлээнэ. Тиймээс баримттай, үнэн зүйл дээр яах ч үгүй гэсэн үг шүү дээ. Үүн дээр нэгдүгээрт анхаармаар байна. Би дээр хэлсэн. Манай прокурорын байгууллага батлагдсан хуулиа л хэрэгжүүлэх үүрэгтэй. Гүтгэх асуудлыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх юм уу, зөрчил юм уу гэх хуульчдын дунд маргаантай асуудал бол байгаа. Аль аль талдаа л анхаарах асуудал биз. Хамгийн гол нь цуу үгээр, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл тарааснаар сэтгүүлч холбогдоод байгаа болохоос бус сэтгүүлчдийг онилж зөрчлийн хуулиар шалгаад байгаа зүйл байхгүй. Аль аль талдаа суралцах байх. Яагаад гэвэл нэр төр нь гутаагдсан хүн хуулийн байгууллагад хандсан асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байгаа. Ингэхдээ үнэхээр сэтгүүлч буруутай байна гэж шийддэг тохиолдол ч бий, таныг гүтгэж доромжлоогүй байна, зөрчил биш байна гэж хэрэгсэхгүй болгодог асуудал ч олон бий.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Иргэн(64.119.20.32) 2019 оны 08 сарын 29

ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ БОЛ КОРПОРАЦИЗМ БУЮУ КОРПОРАЦИСТУУДЫН ДАРАНГУЙЛАЛ ТОГТООСОН ХУУЛИЙН ДАРАЭГУЙЛАЛ МӨН.МАНАЙХАН ОЛГАРХИ ГЭЖ НЭРЛЭДЭГ ХҮМҮҮСИЙН ХУЛИАР ТЭР ДУНДАА ПРОКУРОРЫН ДУР ЗОРИГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨӨРСДӨДӨӨ БИЙ БОЛГОСОН ЮМ.

0  |  0
зочин(43.242.242.59) 2019 оны 08 сарын 29

Зөрчлийн тухай хуулиа даруй хүчингүй болго. Ард түмнийг жинхэнээсээ луйвардсан хууль. Төрийнхөн болон дээгүүр албан тушаалтнууд өчнөөн хууль, журам зөрчиж байхад элдэвээр арга саам хийн зүгээр өнгөрч байхад иргэд, хувийнхныг жижигхэн зөрчил гаргах төдийд Зөрчлийн хуулиар далайлган торгож дээрэмдэж байна. Зөрчлийн хуулиар торгосон торгуулийн орлого төсвийн орлогын хэдэн хувийг эзэлж байгаа бол доо

0  |  0
Top