БНХАУ-ын иргэн ХОЁР ХҮНИЙ амь насанд хүрчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 312 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Тухайлбал, наймдугаар сарын 31-ний 23:30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, "Эмээлт"-ийн зам, "Их хурд" түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч, БНХАУ-ын иргэн Ха Ши гэгч нь явган зорчиж явсан 44 настай, эрэгтэй, 30 настай эрэгтэй Б нарын хоёр хүнийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Мөн өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр 09:56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Дөрвөлжийн 10-7 тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б гэгч өөрийн охин, нэг настай, эмэгтэй Ц-г ухарч байхдаа мөргөж, амь насыг хохироосон харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Сүүлийн үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдийг мөргөж гэмтээх тохиолдол нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИргэнГ(202.9.42.182) 2019 оны 09 сарын 03

Хятдад хүн дайрахаараа гүйцээх гээд бдаг бичигдээгүй хууль бдгийг саяхан Оросын телевизоор нотлон гаргаж бсан(Бяцхан хүүхэд дайрч унагачихаад ухраад.мөн дараагийн машин дээгүүр нь гарч бсан.аймшиг).Одоо бүүр Монголд бгаа хятдууд бүүр давраад бидний элэг нэгтнийг устгаад эхэлллээ.Энэ Монгол улс чинь эзэнтэй.хуультай.тусгаар тогтносон улс юм бол хөөж гаргаач.дэндүү юмаа

0  |  0
Irgen(202.179.27.74) 2019 оны 09 сарын 02

Um ma ni bad me hum yanaa tsuuhun Mongolchuud mini uheed duusah ni ee. Um ma ni bad me hum. Um ma ni bad me hum

0  |  0
Top