Хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт боллоо

2019 оны 09 сарын 09

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт 2019.09.08-нд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат болон бусад албаныхан, иргэдийн төлөөлөл оролцов.

“Спортын урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлэх, бие бялдрын хөгжүүлэхэд нэн чухал. Хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадах талбайтай болж байна. Эндээс олон арван спортын аварга төрөх болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн санаачлан үүсгэн байгуулагч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд нээж үг хэллээ.

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108 x 72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтойг тэрээр дурдсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидөд хандан “ нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлох хүрээнл “Хүн төвтэй хот” -“Орчин төвтэй хот”- “Төлөвлөлт төвтэй хот” гэж гурван зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хүнээ хөгжүүлж байж улс орон хөгжинө. “Хүн төвтэй хот” зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг спортоор сургаж хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой спортын талбай нээлтээ хийж байгаад баяртай байна. Хотын удирдлагууд цаашид Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол гэх мэт бусад дүүргүүдэд спортын талбай нээхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна”  хэмээлээ.

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн 2000 хүний суудалтай бөгөөд 18 нэр төрлийн 43 мянган ширхэг бут сөөгийг тарьж, ойр орчмын 80 мянган га талбайг тохижуулжээ.
 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Solongo(66.181.166.35) 2019 оны 09 сарын 10

Tsaashdiin khadgalalt khamgaalalt archlaltiig ni tasraltgui khiikh kheregtei. Sain saikhan buteen baiguulalt khiij ogsniig ni archlaad bhgui bol udakhgui muuhai bolgodog shuu de. Ochij hereglesen khumuus ni hogoo avaad yavdag khairladag ukhamsriig l zailshgui suulgah kheregtei

0  |  0
Solongo(66.181.166.35) 2019 оны 09 сарын 10

Bayarlalaa Ganbold gishuundee. Saikhan medee bna.

0  |  0
Zoo(202.126.89.225) 2019 оны 09 сарын 09

Hogiin orkudad zoriulad bas yum hij l bgaa haragdhiin, oyunii doroitol uhamsarii ni deeshluulmer bnaa har mass iig

1  |  0
Top