Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүд процессын явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болох тохиолдол гарсаар байна. Түүнчлэн авлигын хэрэг нь олон хамжигчтай байдаг тул урт хугацаа зарцуулж, баримт цуглуулсан мөрдөгчийн ажил энэ тохиолдож үнэгүйдэх, цаашлаад хэрэгт холбогдсон этгээдүүдийг гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцэж, тогтоож чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын комиссар Т.Баярхүү хэлж байлаа.
Дээр дурдсан үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нарын хэрэг, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох авлигын гэмт хэргүүд хэрэгсэхгүй болоод байгаа ба эдгээрээс гадна зарим эрүүгийн гэмт хэрэг хэрэгсэхгүй болох магадлал өндөр байгаа гэдгийг албаныхан хэлж байлаа. Хурлын үеэр анхаарал татсан зарим хэргийн шалгалтын явцын талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлж, авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Эдгээр шүүгч нар бүгд шалгагдаж байгаа юу?
-Шүүгчийн бүрэн эрхийг татгалзуулахгүйгээр аливаа хэрэгт холбогдуулан шалгах боломж байхгүй. Тиймээс хэрэгт холбогдсон байж болзошгүй нэр бүхий шүүгчийн эрхийг түдгэлзүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Эдгээр шүүгч нарыг Салхитын мөнгөний ордын хэрэгтэй хамааралтай гэх мэдээлэл байгаа. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
-Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа амиа алдсан Л.Бямбаагийн хүү С.Төмөрбат шүүгчийг их хэмжээний бэлэн мөнгөтэй яваад хил дээр саатуулагдсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ хэргийг шалгаж байгаа юу. Эцэслэн тогтоогдсон зүйл бий юу?
-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэд хэдэн шүүгч шалгагдаж байгаа. С.Төмөрбат шүүгчийн хувьд их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр Оросын холбооны улсаар дамжин Америкийн нэгдсэн улс руу нэвтрэх үедээ саатуулагдсан. Энэ хэрэг дээр бид хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж буцаан авч ирэх ажлыг хийж байна.
-Түрээсийн орон сууцны бүртгэлийн системд халдсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллага үйл ажиллагааны хяналтыг сулруулсан нь зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
-Өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг авлигын хэргээр саатуулсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Хэргийн тухайд болсон процессыг мэдээлэх боломж байхгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга болон удирдах албан тушаалтны гурван хүнийг хэрэгт татан саатуулсан. Цаашид цагдан хорих эсэх асуудал яригдана.
-Монгол улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дууссан уу?
-Дээр хэлсэнчлэн авлигын хэргийн холбогдогч, хамжигч нарын хүрээ өргөн байдаг. Тиймээс шалгалтын ажиллагаа хэр хугацаанд явагдах нь харилцан өөр байдаг. Энэ хэргийн хувьд мөн цар хүрээ ихтэй хэрэг. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Хэргийг удахгүй шүүхэд шилжүүлнэ.
Сэтгэгдэл ( 7 )
Tz geed 280 say $hulgain hereg yu bolob 2 ni USA d ba yah geed ba
Lalruudiig barij horiochee
Амжилт хүсэе
Sain bna . Muusain luivarchdiig alax yumsan
Амжилт хүсье. Танай хамт олонд
bayrhvv chamd amjilt hvsii
ёстой писданууд юмда. энэ хөөн хэлэлцэххугцааг гэдэг юмыг бүр мөсөн авч хаяж болдоггүй юмуу луйварчидаа.